Uncategorized

Б.Цэнгэл: 200 гаруй жийпийг хурааж, заримыг нь дуудлага худалдаагаар зарна

асгийн газар улсын төсвийг хэмнэх бодлогын хүрээнд төрийн байгууллагууд болон ТӨХК-иудын албаны автомашиныг цөөлөх шийдвэр гаргаж байна. Энэ талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Тэрбээр “Улсын төсвөөр автомашин худалдан авах шийдвэрийг хориглочихсон байгаа. Төсөвт байгууллага, ТӨХК-иуд дээр байгаа автомашинуудад холбогдох зардлуудыг судаллаа. Улмаар хэмнэх арга зам эрэлхийлсэн. 200 гаруй том оврын жийпүүдийг төвлөрүүлэх гэж байна. Засгийн газрын автобааз 200 автомашин багтаах боломжтой юм байна. Улмаар ангилж, бололцоотой автомашинуудыг нь дуудлага худалдаагаар зарж, улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Зарим хэрэглэж болох автомашинуудыг нь хөдөө орон нутагт шилжүүлнэ гэж ярьсан.Цаашид төрийн алба, төсөвт байгууллагуудад ашиглах автомашинуудын стандартыг шинэчилж байна. Моторын багтаамж өндөртэй автомашин хэрэглэхгүй, аль болох цахилгаан болон хайбрид машин хэрэглэдэг болгох бодлого баримтална. Олон нийтийн хүлээлтэд нийцсэн байдлаар ажиллахаар Засгийн газар ажиллаж байна.Машины тоо цөөрөхөөр жолоочийн тоо цөөрнө. Өөрөөр хэлбэл машин танагдах хэрээр төсөв хэмнэгдэнэ. Хамгийн багадаа, эхний ээлжинд 5 орчим тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарна. Урт хугацаандаа илүү их хэмнэлт гарна гэсэн тооцоо бий. Би хөдөө орон нутагт явахдаа унадаг нэг том машинтай байсан, түүнийгээ даваа гарагаас эхлээд унахаа больсон байх жишээтэй” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!