Uncategorized

И.Одончимэг: Ёстой нас нь л надаас дүү юм даа гэхээс бусад бүх зүйлээрээ бид хоёр тохирдог

Одончимэг эр нөхрийнхөө тухай болоод хэрхэн анх нэг гэрт орох болсон тухайгаа ярьжээ. Мөн олон жил ганцаараа амьдрахдаа ямаршуухан аж төрж байсан тухайгаа болон ямар шаардлага хангасан эр хүнд хайртай тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурджээ. Тэрбээр “Би ар.хи уудаг хүнтэй хэзээ ч амьдрахгүй гэж дотроо хатуу шийдсэн. Там.хи татдаг хүнтэй нэг дор байж чадахгүй. Яагаад гэвэл там.хины утаа авахад л миний хамар, ам битүүрдэг. За бас эмэгтэй хүнийхээ хувьд би түүнийг харж таашаал авах хэрэгтэй. Гэтэл тэр хүнд чадвар бас байх ёстой. Орой үдэш баар цэнгээний газраар явж, охид хүүхэн рүү өлөн нүдэлдэг эр хүнд би үнэн голоосоо дургүй. Бас гэр бүлээ үл хүндлээд л энд тэнд балай мааз яриа ярьж, эхнэрээ эвгүй байдалд оруулдаг эр хүн надад бас таалагддаггүй. Эхнэр л хоол хийх ёстой гээд гэр орондоо сонин уншаад хэвтчихдэг хүн сонин биш. Ачааллыг адилхан л үүрэх ёстой. Энэ бүх шалгуурыг Бараа давсан. Ёстой нас нь л надаас дүү юм даа гэхээс бусад бүх зүйлээрээ бид хоёр тохирдог. Хамгийн гол нь энэ бүх сайхан чанаруудыг би Бараагаас олж харсан. Хүнд татагдана гэдэг их хэцүү. Үүний эсрэг амьдарна гэдэг бүр ч хэцүү. Хоёулаа болохгүй ээ гэж бид хэсэг хугацаанд явсан. Яагаад ч болохгүй гэж явсан цаг хугацаа бидэнд бас бий шүү дээ. Түүнээс биш шууд нийлчихсэн юм биш. Гэсэн ч зугтаах тусмаа нийлдэг юм байна. Зугтаах тусмаа бие биенээ үгүйлдэг, бие биенээ хайрладаг. Зугтаах тусмаа хамт амьдармаар санагдах болсон. Тэгээд нэг өдөр л “Ингэж байгаад юу хийх вэ. Хоёулаа нийлээд амьдаръя” гэж Бархүү маань хэлсэн. Залуу хүн болохоор зоригтой л байдаг юм билээ. Би өөрөө амьдралын сайн, муу олныг үзсэн болохоор татгалзах байр суурин дээр байсан. Харин сүүлдээ Бараагийн эрч хүч, энерги нь нөлөөлсөөр байгаад намайг аваад суучихсан болов уу гэж боддог”хэмээжээ.Эх сурвалж: Breakingnews.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!