Uncategorized

Л.НАРАНБААТАР: Эхнэр маань надаар тоглоод юм уу, санаа нь зовоод миний халаасанд байршил тогтоогч хийсэн байх

“Хөтөлийн Цeмeнт Шохойн” үйлдвэрийн захирлаар томилогдоод удаагүй байгаа Л.Наранбаатарын куртикнээс байршил тогтоогч олджээ. Тодруулбал, тэрбээр гадуур хувцасныхаа оёдлыг ханзалж, байршил тогтоогч олж байгаа бичлэг цахим хуудсаар цацагдсан. Түүнээс тус бичлэгийн талаар тодруулахад “Би хөдөө ажил дээрээ хурал хийгээд сууж байна. Энэ сүртэй асуудал биш. Манай эхнэр надад санаа зовсондоо юм уу, надаар тоглоод миний халаасанд байршил тогтоогч хийсэн байх гэж бодож байна. Гэхдээ эхнэрээсээ асууж амжаагүй байна. Хэрвээ мэргэжлийн байгууллагынхан тагнах зорилгоор хийсэн бол тийм томыг хийхгүй байх” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!