Uncategorized

“МОНГОЛ АЗАРГЫГ УНТУУЛЖ БАЙГААД СЭЛДИЙГ НЬ ТАЙРЧ БИЗНЕС ХИЙЖ БАЙНА”

Монголын морин спорт уяачдын холбоо, Монгол адууны нийгэмлэгээс “Монгол азаргыг хэрцгийгээр эрэмдэглэхээ зогсоо” сэдвээр хэвлэлийн хурал хийв.Тус холбоо, нийгэмлэгийн төлөөлөгчид “Эрлийз адуу гэж ярьдаг. Тэгвэл энэ эрлийз адууг импортоор оруулж ирж монгол гүүтэй хээлтүүлж байгаа гэж ойлгодог байсан бол үгүй. Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайраад авч байна. Ингэж үржүүлгийн бизнес хийж, адууг эрэмдэглэж байна.Бид ХХААХҮЯ-нд энэ үйлдлийг таслан зогсоох шаардлага хүргүүлж байна. Шаардлагад хариу өгөхгүй бол дэлхийн амьтны эрхийг хамгаалах байгууллагуудад хандана. Хэрэв “Монгол Улс азарганы сэлдийг тайрч, бизнес хийж байна” гэж сонсвол дэлхийн шившиг болно” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!