Uncategorized

О.ОТГОНБААТАР: Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ТА ОДОО ХОШИН ШОГОО БОЛЬ…“ТОГДГОР” ГАЛСАНТОГТОХЫГ ДУУРАЙГААД БАЙГАА ЮМ УУ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Баянгол дүүргийн иргэн О.Отгонбаатар: Н.Алтанхуяг гэдэг хүн өөрийгөө 20 минут өмөөрөөд гараад явлаа. Хөтөл, Кью Эс Си компаниудыг ярьж байна. Н.Алтанхуяг “намайг бууснаас хойш 10 хоногийн дараа Ч.Сайханчилэг олгосон” гээд байх юм. Н.Алтанхуяг сайдын үед судлагдаад, зөвшөөрөгдөөд, олгогдсон зээл. Хошин шогоо боль, та. “Тогдгор” Галсантогтохыг та төрийн ордонд дуурайгаад байгаа юм уу. Эгдүүцэл хүрч байна. Та бол Хөгжлийн банкыг тонох ажлыг эхлүүлсэн хүн мөнөөсөө мөн. Таны удирдаж байсан яамны хүмүүс нь очоод Хөгжлийн банкыг удирдсан. Н.Алтанхуяг гишүүнийг АТГ-т шалгуулмаар байна. Шалгах уу, АТГ? Н.Алтанхуяг гишүүнийг шалгаад, эргүүлэн татах хүртэл нь гадаа гараад хэвтчихнэ. Монголыг тонон дээрэмдэх их үйлсийн галыг Н.Алтанхуяг та асаасан.Эх сурвалж:Gereg.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!