Uncategorized

Э.БАДАР-УУГАН: “ӨӨЖИНМЕД” ЭМНЭЛГИЙН БАЙР БОЛ МҮОХ-НЫ ӨМЧ БИШ, ХУВИЙН ӨМЧ

Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна.МУГТ Э.Бадар-Ууганыг Монголын Үндэсний Олимпын хорооны хөрөнгөөр барьсан, 10 тэрбумаар үнэлэгдэх “Тамирчдын нөхөн сэргээлтийн төв”-ийн барилгыг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараа өөрийн нэр дээр шилжүүлэн авч, хувийн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвөө ажиллуулж эхэлсэн гэдэг.Энэ талаар тэрбээр “2017 онд “Өөжинмед” эмнэлэгтээ байр хайж байгаад тухайн байрыг зарах гэж байгааг олж мэдсэн.н.Наранцэцэг гэж хүний нэр дээрх хувийн өмч байсан. Өөрийн мөнгөөр худалдаж авсан. МҮОХ-ны өмч биш. Анх баригдахдаа МҮОХ-ны хөрөнгөөр баригдсан зүйл байхгүй. Тухайн үед нөхөн сэргээх төв байгаагүй, зочид буудлаар ажиллаж байсан. Бэлэгшээлтэй санагдаад худалдаж авч байсан” хэмээх тайлбарыг өглөө.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!