Uncategorized

Жүжигчин Н.Ялалт нойр булчирхайн хорт хавдартай бүсгүйд туслахыг ард түмнээсээ хүслээ

Олон сайхан дүр бүтээж Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон жүжигчин Н.Ялалт ард түмнээсээ тусламж хүсч өөрийнхөө сошиал хуудсаар дамжуулан сар гаруйхан өмнө “нойр булчирхайн хорт хавдар”-тай болох нь шинжилгээг батлагдсан нэгэн бүсгүйд туслахыг ард түмнээс хүсчээ.Хоёр сайхан хүүгийн ээж энэ бүсгүйг А.Хулан гэдэг бгөөөд 2021 оны 7 сарын 9-ны өдөр “Нойр булчирхайн хорт хавдар” гэдэг оношоо мэдсэн ба улмаар Улаанбаатар хотод яаралтай ирж, “Хавдар судлалын үндэсний төв”-д хоёр удаа хагалгаанд орсон боловч Монгол улсад эмчлэгдэж боломжгүй болжээ. Одоогоор химийн тариагаар өдөр хоногийг аргацааж, байнгын сахиуртай, биеийн байдал хүнд, хорт хавдар нь ясандаа үсэрхийлсэн байдалтай байна. Цаг алдалгүй Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа ба хагалааны зардал 350 сая төгрөг болохоор байна.Бид одоогоор мөнгө цуглуулах бүх боломжит арга замыг хэрэглээд 50 сая төгрөгийг цуглуулаад байгаа ч санхүүгийн хувьд хүчин мөхөсдөж байна. Иймээс сайхан сэтгэт Монголын ард түмэн та бүхнээсээ тусламжийн гараа сунган 33 хан настай хоёр сайхан хүүгийн минь ээжид “Нас хайрла” гэж гэр бүлийнхээ өмнөөс хичээнгүйлэн хүсэж байна. Холбоо барих утас: 99016465 (Нөхөр) ХАНДИВЫН ДАНС ХААН БАНК 5001757565 САЙХАНБАЯР (Нөхөр) ХААН БАНК 5001754575 А.ХУЛАН” гэжнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!