Uncategorized

ШУУРХАЙ: Хаан банкны салбарыг галдан шатаасан этгээдийг эрэн сурвалжилж эхэллээ

Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагт Баян-Өлгий аймагт хаан банкны салбарыг санаатайгаар галдан шатаасан хэрэг гарчээ.Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт байрлах ХААН банкны “Таван богд” салбарын үүдэнд байрлах АТМ-д үл таних этгээд галдан шатаахыг завдсан байна. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд нүүрээ нуусан макс, малгайтай уг хэргийг үйлдсэн гэх бөгөөд гал тавиад хэргийн газраас зугтсан байна.Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн хайх ажиллагааг Улсын хэмжээнд эхлүүлжээ. Хэргийн газрын үзлэг болон камерийн бичлэгээр бага оврын савалгаатай газ ашигласан байж болох эд мөрийн баримтууд олдсон аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!