Uncategorized

У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд “сэрэмжлүүлэг” өгчээ

Хөгжлийн банкны асуудлыг МАН-ын удирдлагуудын түвшинд тохиролцож, нийгэмд зориуд ил гаргаж шидсэн нь тодорхой болсон.Тэд анхандаа уг асуудлыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэг нар луу чиглүүлэхээр зорьсон ч эргээд өөрсдөд нь “галтай” болж ирэнгүүт ил гарч, байр сууриудаа илэрхийлж эхэлсэн билээ.Тэдний ингэж эхлүүлсэн нийгмийн шинж чанартай акци Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүмүүст халтай тусч, ЕТГ-ын дарга Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалаа өгсөн юм. Түүний оролцоотой байж мэдэх зээлүүдийн асуудал ил далд яригдаж, Ерөнхийлөгчийг Хөгжлийн банкны асуудал дээр тойрон хүрээллийнхэнтэйгээ шударга харилцаа үүсгэхийг олон нийтийн сүлжээнд сануулаад амжсан.Тэгвэл УИХ-ын Хаврын чуулган эхлэхээс өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ “Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав. Хөгжлийн банкны галаа өөрсдөө даацгаах юм уу” гэх агуулгаар сэрэмжлүүлэг өгсөн гэх мэдээлэл байна. Улс төрийн хүрээнд Хөгжлийн банкны асуудлыг УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх, зээлүүдийг ялгаж салгах, нэр бүхий зээлдэгчид, албан тушаалтнуудыг яллагдагчаар татах зэрэг асуудлуудыг хурдавчлуулж, ирэх сард ерөнхийд нь цэгцлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор зээлийн төлөлт харьцангуй идэвхжсэн хэдий ч акцийн голлох эрхмүүдтэй хийх хэлцлээ Засгийн газрын зүгээс дөнгөж эхлүүлж буй нь анхаарал татах өнцөг билээ.

Related Articles

Back to top button