Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон:Ийм хүн Сангийн сайд хийж болно гэж МАН үзэж байгаа бол Олон нийт ҮГҮЙ гэж хэлж байна!

Ийм хүн Сангийн сайд хийж болно гэж МАН үзэж байгаа бол Олон нийт ҮГҮЙ гэж хэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан та тайлбар хийнэ үү? Чимээгүй байж өнгөрөөхийг тэвчихгүй учраас дахиад бичье. 1.“Чингис хаан банк”-руу төрийн мөнгө, зээл урсах болсны цаана Б.Жавхлан байжээ Чингис хаан банкны нууц эзэн нь Сангийн сайд Б.Жавхлан ажээ. Түүний эхнэр А. Соёлмаа “Чингис хаан банк”-ны Ерөнхий захирал Б.Батхүүтэй “Ньюгоби гэйт” компанийг хамтарч эзэмшдэг. Б.Жавхлан Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг хариуцлагатай алба хашиж ирсэн. Энэ хугацаанд “Чингис хаан банк” нь -Эрүүл мэнд,Нийгмийн даатгалын 130 тэрбум төгрөг -Хөгжлийн банкны 37.4 тэрбум – Хөгжлийн банкны дамжуулсан зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум – Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК-ны 9 тэрбум -Хөгжлийн банкны бас нэг охин компани “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-аас 2 тэрбум төгрөг гээд зөвхөн Хөгжлийн банкнаас бараг 50 тэрбум төгрөгийн зээл авчээ. 1. УИХ-ын гишүүний дүү жижиг бизнес эрхлэгчдэд очих мөнгийг хувийнхаа ББСБ-аар угааж болох уу? УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь 2018 онд Монгол банкны харьяанд байсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар өөрийн найзаа томилж байгаад төрсөн дүү Болдын Амгаланг тус байгууллагад ажилд оруулжээ.Б.Амгалан нь ажилд оронгуутаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас өөрийн хувийн “Жэт финанс” ББСБ-д 920 сая төгрөгийн зээлийг гурван удаагийн үйлдлээр нийт 2,8 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээл авчээ.3. Арилжааны банкнаас авсан зээлээ Төрийн банк руу шилжүүлсэн үү? Б.Жавхлан Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч байхдаа 2014 онд Капитал банкнаас иргэн Н.Чинзоригийн нэр дээр 1 тэрбум 255 сая төгрөгийн зээл авахуулжээ. Энэ зээлийн барьцааны гэрээг Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа байгуулж, Ривер Гарден хотхоны 281 м кв гурван өрөө орон сууцыг 1,8 тэрбумаар үнэлэн тавьжээ. Зээлээ төлөхгүй явсаар Б.Жавхлан УИХ-ын гишүүн болж, Капитал банк дампуурсан байна. 2019 онд уг зээл, хүүтэйгээ нийлээд 2,5 тэрбумд хүрчээ. Иргэн Н.Чинзориг нь уг зээлийг өөрөө аваагүй бөгөөд УИХ-ын гишүүн Болдын Жавхлан түүний төрсөн дүү Болдын Амгалан нар авч ашигласан гэж мэдүүлжээ. “Капитал “ банкнаас авсан энэ зээлээ Б.Жавхлан Төрийн банкруу шилжүүлсэн байх магадлалтай байна. Ийм хүн Сангийн сайд хийх ёс зүй бий юу? Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчдөө намаасаа хөөж хариуцлага тооцох МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн амлалт ахиад хууран мэхлэлт үү? Ардын намаасаа хөөнө гэсэн амлалт хаачсан бэ? Сэтгүүлч Б.Отгон 2022.03.15

Related Articles

Back to top button
error: Content is protected !!