Uncategorized

Их зохиолч Б.Лхагвасүрэнгийн хүүхдүүд аавынхаа нандин цуглуулгаас зарж эхэллээ

Монголын уран зохиолын түүхэнд өөрийн зам мөрөө тод үлдээсэн авьяаслаг Ардын уран зохиолч бол Бавуугийн Лхагвасүрэн. Өдгөө тэнгэрт одоод хэдэн жилийн нүүр үзэж буй түүний зохиол, шүлэг бүтээлийг түүний үр хүүхдүүд өмчилж, бусдад ашиглуулах эрхийг албан ёсоор өгөх болсон билээ.Тэр дундаа түүний том хүү, яруу найрагч Л.Хасарын зөвшөөрлөөр зарим шүлэг бүтээл нь бусад уран бүтээлчдийн дуу хуурт ашиглагдаж буй. Тэгвэл энэ удаад яруу найрагч Л.Хасар аавынхаа цуглуулгаас зарж борлуулж эхэлсэн байна. Энэ удаад их зохиолчийн “Цахилж яваа гөрөөс” бүтээлийнхээ санааг олсон гөрөөсийг 750 сая төгрөгөөр зарахаар болжээ.Яруу найрагч Л.Хасар өөрийн цахим хуудаснаа “Эртний эдлэл зарна. Дундад зууны үеийн хүрэл цутгуураар хийсэн билиг гөрөөс зарна. Дундад зууны үеийн билиг гөрөөс маш ховор байдаг бөгөөд энэ гөрөөс нь хосгүй үнэт бүтээл юм. Яаралтай мөнгөний хэрэг гарсан тул зархаар шийдлээ. Цахилж яваа гөрөөс кинонд дээр гардаг энэ гөрөөсийг харж уг зохиолыг анх бичсэн юм. 750.000.000 төгрөг мэддэг хүнд бол Занабазарын бүтээл шиг үнэт эд…яаралтай зарна! Аавын нандин эдийн нэг аргагүй нь эрхэнд зарах хэрэг гарлаа” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!