Uncategorized

Г.Ундармаа яахаараа Соёлын гавъяат зүтгэлтэн болдог юм бэ гэж асуугаад үз дээ Харин ч …

Ундармаа-Найз нь Хан-Уул дүүргийн эмнэлгийн нэг өрөөг тохижуулах гээд засварыг нь эхлүүлсэн юм аа, тэгсэн чинь таван давхар паркетан шал хуулах болчихоод, цаг хугацаандаа амждаггүй, жүжгийн ажлаа түр хойшлуулаад зүтгэхээс аргагүй болчихлоо, засварын ажил дээр зогсож байна гээд л Ундармаа учирлаж байна. -Яахаараа таван давхар шалтай байдаг юм бэ гэж би гайхлаа. -Өмнө нь засвар хийхдээ шалыг нь хуулахаас залхуураад давхарлаад байдаг байжээ….За яг үнэндээ би түүний хамгийн сүүлд хэрэгжүүлсэн уран бүтээлийн гурван ч томоохон төсөлд гар бие оролцохдоо хоёр ч удаа барилгын засварын бээлийтэй зогсож байхыг нь харсан юм даа. Та бүхний тайз, дэлгэцээс жүжигчний дүрээр хардаг энэ бүсгүй инээд нулимс хоёроо үүрээд ийм их ажил амжуулж явдаг гэдгийг мэдэх үү? Наад зах нь буулгасан хана, хуулсан хаягдал шал ачсан ачааны машинууд нь хот дундуур явж болохгүй, шөнийг хүлээнэ…гэсэн ч үл шантарна, үл буцна, үл ухарна. Ундармаа өөрийн киноны орлогоосоо жил бүр тогтмол нийгмийн чанартай хүмүүнлэгийн ажил эрхэлдгийг мэдэх үү? Жирийн нэгэн уран бүтээлч тэрээр нийт 140 сая төгрөгийг киноныхоо орлогоос гарган, эх хүүхдүүдэд зориулсан эмнэлгийн тохижилтын ажил хийсэн байх юм. Баянхошууны Эрүүл мэндийн төв, Хан-Уул дахь Эрүүл мэндийн төв гээд энэ жагсаалт уртаас урт үргэлжилнэ. Нийтдээ эмнэлэг, эрүүл мэндийн салбарт найман төсөл хэрэгжүүлж, 1400 мкв талбай бүхий эх нялхаст зориулсан хүлээлгийн болон эмчилгээний өрөөнүүдийг тохижуулж, түүндээ 450 сая төгрөг зарцуулсан байх юм. Үүний 140 сая төгрөгийг өөрийн байгуулсан UFilm продакшны орлогоос санхүүжүүлсэн гээд бод доо. Яахаараа Ундармаа Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн болдог юм бэ гээд шүлсээ үсэргээд байгаа хүмүүс хэлсэн үг, хийсэн ажлыг нь онгичоод ухаад үзээрэй. Нэгдүгээр амаржих газарт анх удаа аавуудын өрөөг бий болгон тохижуулж байлаа. Түүний энэ хүмүүнлэгийн ажил 2010 оноос эхтэй. Энэ тэгээд соёл биш юм уу, эмнэлгийн байгууллагууд, түүгээр үйлчлүүлдэг иргэдэд бодитоор хүргэсэн өөрчлөлт биш юм уу? За мэдээж, уран бүтээлээрээ дамжуулан үзэгч олондоо хүргэсэн урлаг соёлын боловсролыг бас дурдаж болно. Хошин шогийнхон л гэж адлаад байдаг.  Гэтэл үнэндээ 1990-ээд оны хоосрол, ганзагын наймааны гашуун жилүүдийг инээмсэглэлээ тэврээд туулах хүчийг монголчуудад хошин шогийнхны болсон, болоогүй тоглолтууд олгосон доо. Одоо тэд маань ч боловсорч, ард түмэн ч алхам ахиж, шүүмж, шүлс хоёроо уралдуулах шаардлагагүй ард үлдэж байна. Тэдний шүүмжлэл туучин байж босгосон гишгүүр дээр хөл тавиагүй бол дараагийн шат өөд бид гарч чадах байсан уу? “UFilm” уран бүтээлийн нэгдлийн сүүлийн хоёр төсөлд гэхэд нийт 1000 шахам хүн ажиллаж, цалинжиж, ихийг сурч, их урлагийн гараагаа эхэлсэн. Зураг авалтын талбай руу 250-300 хүн удирдаад гарна гэдэг, хоол унд, байр саваа зохицуулж, олон хоног, сараар баг болон ажиллана гэдэг тийм амархан уу? Ундармаагийн бас нэг үнэлүүштэй чанар бол залуу үеийнхэнтэйгээ төвөгшөөлгүй хамтарч, төсөлдөө татан оролцуулж, ажил амьдралын гараанд нь хөтлөөд хүргэдэг явдал. Одоо тэгээд асуу даа. Ундармаа яахаараа Соёлын гавъяат зүтгэлтэн болдог юм бэ гэж асуугаад үз дээ. Харин ч чухам эзнээ олсон шагнал байлаа. Манай урлагийнхны юм л бол шалтагтай шалтаггүй алга тосч, ивээн тэтгэлэг хүсч, хандив цуглуулж явдаг зуршлыг зоригтой эвдэж, нийгэмдээ, ард түмэндээ алга дэлгэн гар сарвайх эхлэлийг энэ бүсгүй тавьсан юм шүү. Хэлдэг нь олон, хийдэг нь дэндүү цөөхөн болсон энэ цагт улам ихийг амжуулж, уул Алтайн бүсгүй салхи сөрж чаддагийг харуулаарай, Ундармаа. Аз жаргал хүсье, дэндүү бүтээлч зүрх сэтгэлд чинь, дэндүү дэврүүн мөрөөдлүүдэд чинь…дэндүү эрсдэлтэй он жилүүдийг хамтдаа туулна ааа,

Related Articles

Back to top button
error: Content is protected !!