Uncategorized

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-аас 2030 он хүртэл газрын тос авахгүй гэв

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден: Бид Европ дахь түншүүдтэйгээ сайтар зөвлөлдсөний эцэст ОХУ-аас газрын тос авахгүй (2030 он хүртэл) байхаар шийдвэрлэлээ‼Бид цаашид В.Путины хийж буй дайныг санхүүжүүлэхгүй‼ Орон-Украины дайн дэлхийн түүх, эдийн засгийн харилцааг өөрчилж байна. Дэлхийн улс орнууд ОХУ-ыг эдийн засгийн хоригоор хязгаарлахаар оролдоно. Гэвч Хятад, Энэтхэг гэсэн хүчирхэг хоёр орон дэмжсэнгүй. Оросын эрх баригчид Энэтхэг, Хятад, Африкийн орнуудыг түшиглэн АНУ, Европын орнуудаас хараат бус болох зорилго агуулав. 2022.03.07 өдөр хийсэн АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдэл газрын тосны зах зээлд нөлөөлнө. Учир нь ОХУ-ын газрын тосны экспортын 31% нь Хятад болон эдийн засгийн хориг дэмжээгүй орнуудад ноогдож байна. Хэрвээ АНУ, Европын орнууд нэгдсэн байр суурьтай байж чадвал ОХУ-ын газрын тосны экспорт 50% буурах эрсдэлтэй юм. Гэхдээ Европын орнууд шууд ийм шийдвэр гаргаж чадахгүй. Ж.Байдены мэдэгдэлд: “Одоогоор манай Европ дахь зарим түнш ийм шийдвэр гаргахад бэлэн бус байгааг ойлгож байна. Бид цаашдаа эдгээр улс орныг эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус болгох чиглэлээр хамтран ажиллах болно. Бид хамтдаа нэгдмэл зорилготой, эв нэгдэлтэй байна” гэжээ. Герман, Франц, Их Британи г.м улсууд байгалийн хий, газрын тосоор ОХУ-аас эдийн засгийн хараат байгаа юм. Тиймдээ ч хатуу хориг тавьж чадахгүй байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!