Uncategorized

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа

БНСУ-ны Кёнсан мужийн Үлжин, Канвон мужийн Самчог орчимд ойн гал түймэр тархаж, салхи болон хуурайшилтын улмаас түймрийг унтраахад ихээхэн хүндрэлтэй байгаа талаар тус улсын Гамшигтай тэмцэх төв штабаас мэдээлж байна. Одоогоор 13 мянган га нутаг дэвсгэр гал түймэрт өртөж, 382 обьект шатсан байна. Мөн тухайн бүс нутгаас 4303 өрхийн 7018 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.Гал түймрийг унтраахад цагдаа, гал унтраах зэрэг байгууллагын 11,965 албан хаагч, 615 нэгж техник хэрэгсэл ажиллаж байна. Иймд Кёнсан, Канвон мужид оршин суугаа иргэн та хуурайшилт өндөртэй цаг үед галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, анхаарал болгоомжтой байна уу гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!