Uncategorized

Орос-Украины хоёр дахь хэлэлцээгээр тохиролцоонд хүрч чадлаа

Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ Беларусийн Беловежская Пуща хотод өндөрлөв. Талууд хэлэлцээрээр энгийн номхон ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эм тариаг байлдааны талбарт хүргүүлэх хүмүүнлэгийн коридоруудыг зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна. Хүмүүнлэгийн коридор байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эм бэлдмэл тараах үеэр хоёр тал галаа түр зогсоохоор боллоо. Хэлэлцээрийн зорилгоо биелүүлэхийн тулд талууд тун ойрын хугацаанд тусгай зам харилцаа, холбоог харилцан байгуулж, ложистикийн асуудлыг шийдэхээр болов” хэмээн баримт бичигт дурджээ.Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк сэтгүүлчдэд хэлэхдээ, оролцогч талууд “хүмүүнлэгийн асуудлыг хангалттай нарийвчлан авч хэлэлцсэн” ч Украины тал хүлээж байсан үр дүндээ хүрсэнгүй гэдгийг онцоллоо.ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский яриа хэлэлцээний үеэр тохиролцсон тохиролцоог харин “чухал ахиц дэвшил” хэмээв.Дараагийн гурав дахь  шатны хэлэлцээг ойрын өдрүүдэд хийхээр  төлөвлөсөн ч товыг хараахан зарлаагүй байна.Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хэвээрээ: ОХУ-ын талаас, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, ОХУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Андрей Руденко, ОХУ-аас Беларусь дахь Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий, Батлан​​Хамгаалахын дэд сайд Александр Фомин нар хэлэлцээнд оролцсон. Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан ​​Хамгаалахын сайд Алексей Резников, Украины Дээд Рада дахь “Ардын зарц” фракцийн тэргүүн Давид Арахамия, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын зөвлөх Михайло Подоляк нар багтжээ.Үүний өмнөх өдөр Оросын төлөөлөгчдийн тэргүүн Мединский дараагийн шатанд гал зогсоох талаар хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан.“Бидэнд гурван хэсгээс бүрдсэн багц саналууд байгаа. Тэдгээр нь цэрэг-техникийн, хүмүүнлэгийн-олон улсын болон улс төрийн чанартай холбоотой” хэмээн Оросын талын төлөөлөгч Мединский мэдэгдэж байсан. Украины төлөөлөгчид хүмүүнлэгийн коридор байгуулах асуудлыг “тийм ч сайн хөтөлбөр биш” хэмээн нэрлэв.Хэлэлцээ урьдын адил товлосон цагтаа эхлээгүй аж. Энэ удаад мөн л Украины төлөөлөгчид хоёр цагаар хоцорч ирцгээжээ. Хэлэлцээ уг нь 15:00 цагт эхлэх ёстой байсан ч Украины талаас Михаил Подоляк, Давид Арахамиягийн хамтаар нисдэг тэргэнд сууж, хөөрөхөөр бэлтгэж буй зургаа “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!