Uncategorized

Энэ охины үйлдлийг зөвтгөх сүүлийн нэг ширхэг ч өнцөг үлдсэнгүй…

Энэ охины үйлдлийг зөвтгөх сүүлийн нэг ширхэг ч өнцөг үлдсэнгүй. Хэрвээ хэн нэгэн энэ охины талд орж өмөөрөх гэж бга бол уучлаарай миний постыг алгасаад явна уу НЭГДҮГЭЭРТ Яг одоо МУИС ХЗС-д энэ охинтой мөр зэрэгцээд нэг түвшинд суралцаж буй төгсөх курсийн оюутан дүү нарыгаа хамгийн эхэнд дуугарч бусдадаа нөлөөлж сургуулийн захиргаанд заавал гомдол гаргаасай гэж гуйж байна. Харин бусад түвшний хуулийн оюутнууд маань дэмжээд өгөөрэй. Та нар ирээдүйд нийгмийг эмчлэх, шударга ёсыг тогтоох, хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй тэмцэх ХУУЛЬЧ хүмүүс болохоор бэлтгэгдэж байж хажууханд чинь өрнөөд буй олны анхаарлыг татсан ёс зүйгүй үйлдлийг зүгээр хараад өнгөрөөж яавч болохгүй. ХОЁРДУГААРТ Олон мянган хуульчдыг бэлтгэн гаргасан МУИС ХЗС-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах байх гэдэгт итгэж байна. Багш нар маань ч гэсэн иймэрхүү асуудлыг нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Олон оюутнуудын коммент, саналыг харахад энэ оюутан багш нартай ч зүй бус харьцдаг бололтой. Та нарын өдөр бүр заадаг хичээлийг энэ оюутан сураагүй байна, магадгүй хэзээ ч сурахгүй сурахыг ч хүсээгүй байх. Наад захын хүний эрхийн мэдрэмжгүй, биеэ авч явах чадваргүй, ёс зүйн асар том доголдолтой, уучлалт гуйж мэддэггүй, ар гэрийн нөлөөллөө ярьж онгирч явдаг ийм хүн хэчнээн мундаг багшаар хичээл заалгаад ч нэмэргүй. ГУРАВДУГААРТ Миний хамгийн их санаа зовж бүр бодохоос ч уур хүрч байгаа нэг асуудал бол энэ охиныг ингээд л зүгээр орхичихвол тэр яг энэ зангаараа, танил тал, нөлөө бүхий аавыгаа ашиглаад ХУУЛЬЧ болж ХУУЛИЙН салбарт орж ажиллах болно. Магадгүй энэ оюутанг энэ удаад зүгээр өнгөрөөвөл энгийн амьдралтай, ар талгүй, ээж аав нь хуульч эсвэл нөлөө бүхий албан тушаалтан биш ч өнөөдрийг хүртэл өөрийнхөө төлөө, өөрийнхөө мэдлэгээр, өдөржин, шөнөжин нойр хоолгүй ү.хтлээ тэмцээд суралцаж буй оюутнуудын хүсээд ч орж чадахгүй ажилд ороод албан тушаалтан болчихсон бусдын амьдралаар тоглоод буруу шийдвэр гаргаад сууж байж мэднэ. Боддоо ийм ааш авир, ёс зүйн доголдолтой, хуулийн сургуулийн төгсөх курсийн оюутанг би лав амьдралдаа харж байгаагүй.ДӨРӨВДҮГЭЭРТ Энэ бичлэгийг үз. Энэ оюутанд гэмших сэтгэл алга. Өглөөнөөс хойш өөрийнх нь талаар сайн муугаар нийгэм даяараа ярьж байхад огт тоохгүй, дуулж бүжиглээд, инстагийн дагагчийг минь өсгөж өгсөнд талархлаа, юун сүртэйн хүйтэн кофе л байсан шдээ, тэр охин над руу удаан ширтсэн болохоор түүний буруу, та нар энэ янзаараа өөрсөд дээрээ халуун кофе асгуулмаар байна уу юу юу ч гэнэ үү. Ядаж өөрөөсөө дүү, танихгүй охины дээр халуун кофе асгаад толгой, тархи, дух, чихийг нь түлж гоо сайханд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа харамсаад чин сэтгэлээсээ уучлалт гуйж болох байсан.Тэр тэгээгүй, угаасаа уучлалт гуйх гэж ч мэддэггүй байх. ТАВДУГААРТ Монгол Улсын Их сургуулийн багш ажилтан суралцагчийн ёс зүйн дүрмийн Хо.риглосон хэм хэмжээнд заасны дагуу энэ оюутныг сургуулиас хасах боломжтой.Тэр сургуулийн дүрмээ зөрчсөн. Монголд тулдаа л асуудалд зөөлөн хандаж байна.Өөр улсад байсан бол оюутнууд нь битгий хэл ард иргэд нь хүртэл нийлж тэмцээд бөөн юм болж байгаа гээд боддоо.За тэгээд эцэст нь өмнө нь бичсэнчлэн хэрвээ би яг одоо өөрөө оюутан байсан бол энэ охиныг сургуулиас хасч өгнө үү гэж шаардах байсан.Яаж ч бодсон өдрийн цагаар, олон нийтийн газар, хэн нэгэн өөр рүү нь муухай харсан ч бай үгүй ч бай үл ялих зүйлээр шалтаглан халуун кофег толгойн дээр нь асгачхаад дугаар тэмдэглээд авчих,100Каар л торгуулна биз, манай аав ийм тийм гэж ярьдаг хүн өнөөгийн нийгэмд байхгүй шүү. Ингэж ар гэр, мөнгө төгрөгөө ярьж энэ тэнд таахалзаж явдаг бол залуучууд минь өөрсдөөсөө ичих хэрэгтэй.Бас болоогүй ийм бүдүүлэг хүн мэдүүлэг өгөх гэж мөрдөгчийн уурыг дээд цэгт нь тултал хүргэсэн байх.Тухайн цагдааг өмөөрөх гэсэнгүй.Цагдаагийн үйлдлийг буруу гэж бодож байгаа.Олон ч хүн энэ охины өмнө хийж байсан үйлдлүүдийг бичжээ.Унших бүрт МУИС ХУУЛИЙН оюутан ийм ч байх гэж дээ гэсэн шүү юм бодоод л урам хугараад сууж байна даа.Бас нэг зүйлийг залуустаа хэлэхэд Инстаграмын дагагчийн төлөө тэнэг үйлдэл хийж нийгэмд гишгэх орон зайгүй үлдэж болохгүй шүү.Энэ охиныг улам өөгшүүлж дагаж байгааг яаж ч бодсон ойлгохгүй юм байна. Бусад нь ч дүүрч ядаж манай хуулийн сургуулийн оюутнууд өөр байх байлгүй дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!