Uncategorized

Ерөнхийлөгчийн охидууд гудамжны цэвэрлэгчийг доромжилсон уу эсвэл гүтгэлэг үү

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр сүүлийн үед мөнгө хөрөнгөтэй айлын охидууд гаргаж буй ёс зүйгүй үйлдлээрээ олны анхааралд өртөж эхэллээ. Өчигдөрхөн Өмгөөлөгч Г.Батбаярын охин Ариунзаяа бусдын толгой дээр кофе асгаж ёс суртахуунгүй гэдгээ харуулсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бага охин өнгөрсөн зун гудамжны цэвэрлэгчид гутал руу хог шүүрдлээ хэмээн уураа гаргаж түлхэж танхайрчээ. Сошиал хуудаснаа нэгэн охин Ерөнхийлөгчийн бага охины талаар дараах сэтгэгдлийг бичжээ. “Сайн байцгаана уу би энэ кофэ цацдаг охиныг далимдуулаад Энэ Хүрэлсүх ерөнхийлөгчийн бага охины талаар бичих гэсэн юм. Манай ээж Гудамж талбай цэвэрлэдэг гэр бүлээ тэжээгээд явдаг хүн энэ охин түрүү зуны 6 сард шангрила гийн үүдэнд ээжийг минь өөр лүү нь хог шүүрдэж гутлыг нь заваан болголоо гээд уурлаж хамт явж байсан найз нь ээжийг минь түлхэж унагаад гарыг хөнгөн эдийн гэмтэлтэй болгосон эмнэлэгт оч гээд 700 мянган төгрөг олон улсын хажууд нүүр лүү шидчихээд явсан байсан үнэхээрийн их зантай ээж нь гэж авгай охиноо өмөөрөөд хавьтуулдаггүй гутал руу тоос ойртууллаа гэж хүн зохиж түлхэж унагаад мөнгө шидчихээд явдаг нийгэмд хууль гэж ёстой байдаггүйн байна лээ . шоудаал явж байдаг охин энэ баячуудын хүүхдүүдийг ёс журамтай байлгамаар юм миний хувьд үнэхээр гомдолтой байдаг. Шэйр хийгээд олонд хүнд хүргээд өгөөч” гэжээ.Нэг хаягнаас хоёр Ерөнхийлөгчийн охидыг ийм байдлаар бичиж цахим хуудсаар тарааж байгаа нь магадгүй зохион байгуулалттай гүтгэлэг ч байхыг үгүйсгэхгүй Хууль хүчний байгуулага нь анхааралдаа авч шалгаасай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!