Uncategorized

Б.Жаргалсайхан: Энэ тэнэгт өмнөхүүдээсээ нэг өөр юм байна. Юмнаас айдаггүй

Дураараа булгидаг морь шиг том толгойлсон нөхөр. Хүүхэд байхдаа барилддаг байсан л юм гэсэн мэдэх ч үгүй юм байна. Харин хотын даргын хувьд бол өмнөх нийслэлийн засгуудын хэнтэй ч жинлэхээргүй хол илүү юм аа. Бас л нэг хумсаа нуусан олиггүй хотын мээр болно л гэж бодож байсныг бодвол гүээ яах вэ. Энэ тэнэгт өмнөхүүдээсээ нэг өөр юм байна. Юмнаас айдаггүй. Энийг нь сайн ашиглах ёстой шүү. Хааяадаа баадууг нь чангалаад байвал зоригтой, хэрэгтэй шийдвэр гаргаад байх юм байна. Бухимдал нь тагтаршиж түгжирсэн хотыхонд тэр нь таалагдахгүй л дээ. Гэхдээ л ЦОЧМООР шийдлүүд л нийслэлийн зовлонгийн гарц болно. Одоо бүгдээрээ үнэнийг хүлээе. Энэ хот стандарттай, босготой болохгүй бол хааяадаа болдог нөгөө тэг зогсолт чинь тун удахгүй хотын хэвийн амьдрал болно. Ер нь дэлхийн бүх хот стандарттай байж хөгждөг. Д.Сумъяабазар тэрэнлүү зүтгээд байгаа болохоор дэмжмээр санагдаад байдаг болсон. Алив хүүхээд дахиулъя…!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!