Uncategorized

Путин уцаарлаж, Украин үргэлж Ленинийх байсан гэв

Владимир Путин хэвлэлийн бага хурал дээрээ Москва болон Украины асуудлаар ярилцаж байхдаа уцаарлаж, хурлыг түр завсарлуулсан байна. Тус хурал нь жил бүр зохиогддог бөгөөд Пүрэв гаригт /2021.12.23/ болжээ. “Sky News”-ийн сурвалжлагч “Москва аюулгүй байдлын баталгаа өгч, хөрш рүүгээ халдан довтлохгүй гэж амлаж чадах уу?” гэж асуусны дараа Путин гэнэт уцаарлан “Та биднээс баталгаа шаардаж байна уу? Харин ч та бидэнд баталгаа өгөх ёстой. Нэн даруй. Яг одоо. Мөн энэ талаар хэдэн арван жил ярих хэрэггүй” гэсэн байна. Түүнийг хариулт өгч байх үед Украиныг хиймэл дагуулаас авсан зургууд, Оросын зэвсэгт хүчний хилийн цэргүүд нэмэгдэж байгааг харуулсан бөгөөд Оросын батлан хамгаалах яам Крымд их хэмжээний “дайралт хийх” сургуулилтыг хийж буйг харуулж байв.Москвагийн зэвсгийн хүчээ чангатгаж байгаа нь НАТО-гийн буруу үйлдлүүд, барууны орнуудыг түрэмгийлэлээс болсон гэж үзэж байна. Путин хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ыг хохирогч болж байна гээд “Москваг Украины мөргөлдөөнд татан оруулсан, “зуучлагч”” гэж НАТО болон барууны орнуудыг хэллээ. “Тэд биднийг мөргөлдөөнд оролцуулахыг хүсч байгаа, гэхдээ тийм зүйл болохгүй ” гэж тэр хэлэв. Түүний үзэж байгаагаар 2014 онд Оросын арми Крымийг эзэлсэн явдал, Кремлийн суртал ухуулга, Оросын салан тусгаарлагчдыг дэмжиж зэвсэг нийлүүлсэн мэдээллүүд Оросыг мөргөлдөөнд оролцогч тал болгосон гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс НАТО-г жинхэнэ түрэмгийлэгч гэж буруутгаж, барууны орнууд Оросыг устгахыг үргэлж эрэлхийлсээр ирсэн гэж үзэл бодлоо илэрхийллээ.”Тэд биднийг хуурсан. Зүгээр л биднийг хуурсан. НАТО-г өргөжүүлэх таван үйл ажиллагааны нэг нь энэ ” гэж тэр хэлэв. Мөн “Дээрээс нь Кремьл юу ч хийсэн бай, та үргэлж “санаа зовнилоо” илэрхийлдэг байсан. “Санаа зовнилоо” аваад эндээс зайл. Бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийх болно. Бид аюулгүй байдлаа хангахыг хүсч байна… Бидний үйл ажиллагаа аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаална. НАТО-г дорнодод цаашид өргөжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой хэлсэн. Бид АНУ-д пуужинтай ирсэн хүмүүс биш. Тэд бол яг бидний босгон дээр өөрсдөө ирсэн пуужингууд” гэж тэр хэлэв. Илт ууртай байсан тэрбээр тусгаар тогтносон Украины үзэл баримтлалд бухимдлаа илэрхийлж, тус улс нь үнэндээ Владимир Ильеч Лениний улс гэсэн байна. Мөн “Та нар Украиныг хэн үүсгэснийг санахгүй байна. Владимир Ленин зөвлөлт холбоот улсыг байгуулахдаа Украинийг хамтад нь байгуулсан” гэв. ЭХ СУРВАЛЖ: DAILY NEWS

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!