Uncategorized

​Хятад улс ОХУ-д тавьсан барууны орнуудын хоригийг дагахгүй гэдгээ мэдэгдэв

Бээжингийн эрх баригчид ОХУ-д тавьсан барууны орнуудын хориг арга хэмжээг дагахгүй гэдгээ мэдэгдлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин лхагва гаригт хэвлэлийн хурал хийх үеэрээ “Хориг арга хэмжээ бол асуудлыг шийдвэрлэх үндсэн бөгөөд үр дүнтэй арга биш. БНХАУ нэг талыг барьсан, хууль бус хориг арга хэмжээг үргэлж эсэргүүцдэг. Талууд хурцадмал байдлыг дипломат замаар хэлэлцээний ширээний ард шийдвэрлэх ёстой” гэх байр суурь илэрхийлсэн юм. Мөн тэрээр АНУ болон барууны орнууд өмнө нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоосон нь ямар ч үр дүн авчраагүй. Эсрэгээрээ эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд ноцтой хүндрэл учруулсан. Цагаан ордон Бээжин болон бусад талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөх ёсгүй гэжээ.Хуа Чунь-Ин энэ талаар “АНУ хориг тогтоосноор асуудал шийдэгдсэн үү. Вашингтоны хориг арга хэмжээний үр дүнд дэлхий илүү энх тайван, амар амгалан болсон уу. ОХУ-ын эсрэг хориг тогтоосноор Украины асуудал шийдэгдсэн үү. Европын аюулгүй байдал илүү найдвартай болж чадсан уу. Үгүй. Тиймээс асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж бодож байна” гэжээ.Ажиглагчдын хувьд БНХАУ гадаад бодлогын хүрээнд Москватай хийх найрамдалт харилцаагаа хадгалах үүднээс Украины асуудалд төвийг сахих маш төвөгтэй байр суурь баримталж байгааг онцолсон. Тухайлбал, барууны орнууд Украины дахь Элчин сайдын яамаа хааж, дипломат алба хаагчдаа нүүлгэн шилжүүлсэн бол Киев дэх БНХАУ-ын Элчин сайдын яам хэвийн ажилласаар байгаа юм. Түүнчлэн, ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсэн тохиолдолд БНХАУ мөн цэргийн хүчээр Тайваньд халдаж болзошгүй болгоомжлол бий болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин болон Оросын түүхэн газар нутаг гэж мэдэгдсэн. Тэгвэл судлаачид Бээжин мөн адил өөрийн түүхэн газар нутаг гэх үндэслэлээр Тайванийг эзлэн түрэмгийлэх магадлалтай гэж харж байгаа юм. Эх Сурвалж: Itoim.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!