Uncategorized

Идшинд илгээгдэхдээ ийм ёрын аргаар явах ёсгүй шүү дээ таван хошуу мал минь

Адууны толгой, хөлийг нь тасдаад авч яваа жолооч, ачуулсан хэн ч бай дэндүү хүйтэн сэтгэлтэй байна. Ингэхдээ тулсан бол хүний нүдэнд ил харагдуулахгүй хучиж баглаж болноо доо! Францаас Швейцар луу ганц амьд хонь оруулж байхдаа майлуулж, тийчлүүлэхгүй гээд амыг нь боож, хөлийг нь баглаад багаажиндаа чихсэн монгол маань хил дээр шалгагдан баригдаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай даруй мэдээлэн бөөн сенсаци дэгдэн, “аймаар зэрлэг” хэмээн европчуудыг цочирдуулж байсан билээ. Тэднээс энэ зургийг харвал ухаан алдах хүн гарнаа гарна. Арай хүний мөсгүй араншин гаргаж байна даа зарим хүмүүн. Идшинд илгээгдэхдээ ийм ёрын аргаар явах ёсгүй шүү дээ таван хошуу мал минь

Related Articles

Back to top button
error: Content is protected !!