Uncategorized

О.Аянга: Иргэдийн хэрэглэсэн хүнсний зориулалттай шилийг 100-300 төгрөгөөр худалдан авч байна

Иргэд хэрэглэсэн хүнсний зориулалтын шилээ буцааж тушаах боломжтой болжээ. Тодруулбал, 280 мл литртэй шил 100 төгрөг, 1.5 литрийн багтаамжтай шил 200 төгрөг бол үүнээс дээш хэмжээтэй хүнсний шилийг 300 төгрөгөөр иргэдээс худалдан авч байна. Одоогоор Улаанбаатар хотод байрлах хоёр нэрийн дэлгүүрт авч байгаа. Харин хөдөө орон нутагт гэвэл, Хөвсгөл болон Архангай аймгаас авдаг байна. Түүнчлэн зөвхөн Газар шимийн шил байхыг шаардахгүй бөгөөд бүх төрлийн хүнсний зориулалттай шил өгөх боломжтой гэдгийг холбогдох эх сурвалж хэллээ. Хүнсний зориулалтай хэрэглэсэн хуучин шилээ тушаахдаа Баянгол дүүрэгт байрлах 10-р хорооллын “Газар шим” нэрийн дэлгүүр, Баянзүрх дүүрэгт байрлах Жанжин зах нэрийн дэлгүүрт цэгт очиж өгөх боломжтой аж.Энэ талаар ГБТ Трейдинг ХХК-ийн маркетингийн менежер О.Аянгаас тодрууллаа.-Иргэд хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ шилийг буцааж тушаах боломж бүрдсэн байна. Тэгвэл тухайн шилийг хэрхэн яаж ашиглалтад оруулах вэ? -Иргэдийн хэрэглэсэн буюу хуучин шилийг бид дахин боловсруулснаар буцаагаад бүтээгдэхүүн болгож гаргадаг. Ингэхдээ үүнийг хэрэглэгчдээс худалдан авах зарчмаар авч байна. -Тодруулбал, хуучин шилийг хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа бол? -Шилний хэмжээ болгон өөр, өөр үнийн дүнтэй. Ерөнхийдөө 100-300 төгрөгийн хооронд худалдан авдаг.-Хүнсний зориулалтай хэрэглэсэн шилээ аваачиж өгөхдөө иргэд юуг анхаарах хэрэгтэй бол? -Иргэдийн ирүүлсэн шилийг ариутгаад ашиглах бүрэн боломжтой байдаг учраас Иргэд маань шилээ авч ирэхдээ угаасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бохирдолгүй байх ёстой. Тухайн шил заавал тагтай байхыг шаардахгүй, таггүй байсан ч болно гэсэн үг. Хамгийн гол нь тухайн хэрэглэсэн шилийг бид ариутгаж цэвэрлээд, буцаагаад бүтээгдэхүүн болгож гаргадаг. Тиймээс шил нь цоорол гэмтэлгүй, хагараагүй байхыг л шаардана. -Хүмүүс хаягдал шилийг хэр их өгдөг вэ? -Бид өмнө жилийн арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын гурван дүүргийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудаар явж, шил цуглуулах аян өрнүүлсэн. Энэ аян одоог хүртэл үргэлжилж, шил цуглуулж байгаа. Ерөнхийдөө хил хаагдаад гаднаас шил орж ирэхгүй, дотоодоос бүрдүүлж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!