Uncategorized

Х.Баттулгын үед нарсанд суусан хулгарууд У.Хүрэлсүхийн үед суллагдлаа

Төрд өндөр албан тушаал хашиж байсан, нэр нөлөө бүхий цагаан захтнууд 2020 онд хуйгаараа “ачигдаж”, тун ч барцадтай жилийг туулсан.Гэвчиг тэрхүү барцадтай жил нь ганцхан жил үргэлжлээд бүгд шахуу нар харчихлаа.Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэглэсэн “сценар”-ын дагуу бүгдийг нь хо.рьсон дүр үзүүлээд суллав.Түүнчлэн эрх баригч нам 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хууль батална гэж ярьсаар хаврын чуулганы сүүлийн долоо хоногт гялалзуулан батлаад Х.Баттулгатай хүч хавсарчихсан нь тэр. Наанаа бол өршөөлийн хуулиараа цөөн тооны цагаан захтнуудаа суллаж, ав.лига, албан тушаалтны хэргийг өршөөхгүй байх хувилбар дээр тогтоцгоосон. Угаасаа ч эл хуулиндаа хамааралгүйгээр я.лтан цагаан захтнуудаа суллаад дууссантай ч холбоотой.Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын асан Б.Ундармаа, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир, Д.Гантулга, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, 60 тэрбумын хэргээр я.л авсан Ц.Сандуй нарын хүмүүс ээлж дарааллан суллагдаж наранд гарсан. Тухайлахад, ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар аавын хаалга татсан Г.Солтан нарт Ерөнхийлөгч асан Х.Баттулга “уучлал” үзүүлчихсэн. Нөгөөх нь цахим орчинд өөрийгөө цагаадсан мэтээр баахан шоудсан. Тэр ч байтугай хүн ам.ины гэмт хэрэгтэн Б.Махбалыг биеэр эдлэх я.лаас ч хөнгөлсөн муйхар энэрэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гарсан байдаг юм.Тэдний араас Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баяр нар суллагдсан. Одоо М.Энхсайханд уучлал үзүүлэх асуудлыг намынхан нь удаа дараа тавьж буй. Ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон МАН-ынхны хүч хавсарсан хамтралын ард Монголд цагаан захтан я.л эдэлсэн болчихоод суллагдсан нь түүх болон үлдэх нь даанч харамсалтай…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!