Uncategorized

ХУВИЙН ХЭВШИЛ 80 ТЭРБУМААР 780 АЙЛЫН ЦОГЦОЛБОР БАРЬДАГ БОЛ МАНАЙ ТӨР САЙД АСАН С.ЧУЛУУНД ЗОРИУЛЖ 90 ТЭРБУМААР МУЗЕЙ БАРЬЖ МӨНГӨ УГААЖ БАЙНА

Зүгээр нэг л энгийн жишээг татаж та нарт тайлбарлах гээд үзье. “Үндэсний түүх, соёл, эзэн богд Чингис хааныхаа өвийг цуглуулж ард олон дэлхий дахинд алдаршуулья” гэсэн уриаг ард олноороо дэмжсэн, уухайлан түрж Чингис хааны музей барих төр засгийнхаа шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн.Гэтэл Монголын хамгийн үнэт өв болох олон боть Архивын материалыг урд хөршид бэлэглэгчихсэн гэгдээд байгаа нөхөр музей ашиглалтад ороогүй байхад даргаар нь томилогдохоор шийдвэр нь гарчихсан нь гайхалтай. Хэвлэлээр шуугиад байснаас харахад энэ нөхөр тэр архивын үнэт материалыг зүгээр ч нэг Хятадуудад бэлэглэчихээгүй чамгүй панз үсэргэсэн бололтой. Тэр мөнгөөрөө нэг албанаас нөгөө алба руу нисэх тийзээ худалдаж авдаг гэгддэг Соёлын сайд асан С.Чулуун ноёнд зориулж 90 тэрбумаар нэг ийм байшин барьж байгаа юм байна. Гэтэл 10 тэрбум буюу энэ музейн хажууд өчүүхэн бага төсвөөр хувийн аж ахуйн нэгж бараг 1000-аад айлын орон сууцыг гаднах тохижилттой нь хамт барьчихсан байна.Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэдгийн үлгэрээр хотын төвд төрийн ордны ард байрлах музей хэрэгтэй юу хэрэгтэй. Харин өвлийн улиралд хотын иргэдийг багтрааж байдаг гэр хорооллыг орон сууцжуулахад ийм төсвийг батлаад өгөөд байвал өөр хэрэг хэмээн иргэд ярьж сууна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!