Uncategorized

Л.Оюун-Эрдэнэ сайдаа таны нэр хүнд “Андлалын өргөө” шиг боллоо ухаараач!

Одоогоос 3 жилийн өмнө Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” нэртэй аялал жуулчлалын цогцолбор барихаар болсон. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа санаачилж 2 тэрбумын төсвийг батлуулсан гэх. Тэгвэл тус цогцолборыг барьснаар Монголд ирэх жуулчид хэдэн арав дахин нэмэгдэх юм байна гэж ард түмэн хүлээн авсан. Гэтэл бодит байдал дээрээ ийм хөшөө ч байхгүй. Арай л хүний нүд хуурсан, төсвийн мөнгийг гамгүй, сэтгэлгүй үрэн таран хийсэн ажил боллоо. Тэр гэхийн тэмдэггүй, хүн очих нь байтугай сүүгий, чөөгийтэй ч юм шиг хамаг юм нь эвдэрч, цонх хаалга нь эвдрээд тэр гэхийн тэмдэггүй болж.Худалч хүнд түүхэн дурсгал гээд хэлчихвэл гадныхан итгэхээр болсон. Улсын мөнгийг хэн гэгч этгээдийн компани ийнхүү хог болгоод орхив гэдэг дээр эрхэм Ерөнхий сайд анхаарлаа тавьж нэрээ цэвэрлэж авахгүй бол хэрээс хэтэрлээ. Таны нэр хүнд ч Андлалын өргөөтэйгээ хамт шороотой холилдлоо. Үнэхээр та санаачилсан юм бол хяналт, шаардлагыг нь сайн тавиад аятайхан хүн очоод сонирхчихоор бүтээн байгуулалт хийхгүй дээ гэж халагламаар. Нөгөө талаасаа угтаа юм хийвэл хийж болдгын жишээ байна. “Цонжин болдог” дахь бүтээн байгуулалт бол ёстой өөр зүйл. Тэнд ямар ч гадаадын иргэн дагуулаад очсон нүүр бардам байдаг. Ийм л ялгаатай бүтээн байгуулалтыг ард түмэн шүүмжлэхээс өөр яахав.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!