Uncategorized

Охидын харцыг булааж буй усанд сэлэгч М.Дэлгэрхүүгийн тухай 12 баримт

Токиогийн оломпод усанд сэлэлтийн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон М.Дэлгэрхүү 1. М.Дэлгэрхүү 1996 оны 9 сарын 21-нд Эрдэнэт хотод төрсөн. Одоо 24 настай. 2.Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр очоод байна. 3.Бэлтгэлээ хийх бассейн байхгүй байсан учир ханш нээгдсэн өдрөөс эхлэн Туул, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон голуудад сэлж, бэлтгэлээ хангахаас өөр аргагүй болж байжээ. Энэ тухай мэдээлэл олон ч хүнд хүрч, М.Дэлгэрхүүгийн тухай постууд хөвөрч байсан. Тэрээр голд 3 өдөр бэлтгэл хангасан гэнэ. 4.Тэр 12 жил тасралтгүй усанд сэлэлтийн спортоор хичээллэж байгаа гэнэ. Энэ хугацаандаа тэр бэлтгэл, сургуулилт болон өөрт хэрэгтэй бусад бүх зардлыг өөрөө гаргаж, тэр болгон тусламж дэмжлэг авч байгаагүй гэнэ. Сард хамгийн багадаа 300-400 мянган төгрөгийн зардал гардаг. 5. Түүний зүрх сэтгэлээрээ холбогдсон нэгэн хобби нь мотоцикл аж.6.Тэрээр усанд сэлэлтийн багш хийдэг гэсэн шүү. Хараад хажууд нь худлаа живэх хүсэлтэй хүмүүсийн хувьд мэдээлэл хүргэхэд тэр Orchlon Swimming Club-д бэлтгэлээ хангадаг. 7.Тэр шивээсэнд үнэхээр дуртай. Нуруу, баруун гар, цээж гээд дүүрэн шивээстэй.8.Түүний дуртай тамирчин нь Бразилын усанд сэлэлтийн тамирчин Сезар Сьело.9.Тэрээр Youtube дээр өөрийн хэд хэдэн влогтой.10.Инстаграм нь одоогоор намайг нэмээд 2678 дагагчтай. Удахгүй илүү олон болох байх.11.2019 оны арваннэгдүгээр сард “Олон улсын хэмжээний мастер” цолоо хүртжээ. Мөрөөдлөө биелүүлэн хүссэн спортдоо амжилт үзүүлэхээр тэмүүлж буй тэрээр долоон настайдаа анх сэлж сурчээ. М.Дэлгэрхүү бүх тамирчдаас суралцахыг эрмэлздэг ба “би арав дахь удаагаа тэмцээнд оролцож байсан ч анх удаа тэмцээнд оролцож байгаа тамирчнаас сурах юм байдаг” хэмээсэн юм. “Усанд сэлэх нь агаар дээрхээс өөр ертөнц. Сэлж сурахаас айж байгаа хүмүүс юуны түрүүнд усан дотор ороод биеэ сул тавьж сурах хэрэгтэй. Биеэ сул тавих л юм бол хүн хөвдөг. Тэгээд дараа дараагийн алхам нь сурахад хялбар болно” гэж анхлан суралцагч нарт зөвлөсөн юм.Тэрээр өнгөрсөндөө уягдаж амьдрах дургүй нэгэн аж. Үргэлж шат ахиж шинэ зүйлийг сурахыг хичээдэг байна. М.Дэлгэрхүү шантармаар санагдсан үедээ ганцхан амьдрах энэ амьдралдаа чадах бүхнээ хийх хэрэгтэй гэж бодож өөрийгөө зоригжуулдаг тухайгаа хуваалцав. Түүний шивээсний талаар олон хүн цахимд сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Үүнд тэрээр “Хүн хэчнээн их хөрөнгө цуглуулсан ч тэр бүхнээ авс руу гаа аваад орохгүй. Миний үхэхдээ аваад явах цорын ганц давтагдашгүй үнэт зүйл маань шивээс юм. Би мөнгө тэврээд үхэхгүй. Бие дээрх шивээстэйгээ л хорвоогоос явна. Энэ бол миний хувьд үнэт зүйлийн минь нэг хэсэг” гэж бодлоо хэлсэн юм.Багаасаа л дугуй унах дуртай байсан хүү том болоод мотоциклтой болохыг мөрөөддөг байсан аж. Ингээд бассейнд багш хийж олсон цалингаа цуглуулж анхны мотоциклоо гэр бүлийнхэндээ мэдэгдэхгүй авч байжээ. Тэр үргэлж ээж, аавыгаа баярлуулж сэтгэл амар байлгахыг хүсдэг. “Мянган удаа баярлуулсан ч намайг өдий зэрэгтээ болгосон ачийг нь хариулж дийлэхгүй. Тэднийхээ сэтгэлийг амар, баяр баясал мэдрүүлэхийг л хүсдэг” гэдгийг онцлон ярьсан юм. Түүнчлэн М.Дэлгэрхүү “Ээж маань бүх зүйлд намайг чадна гэж урамшуулдаг. Тамирчин хүн учраас хожигдоно, унана, шантарна. Тэр бүрд ард минь ээж минь л байдаг. Тэмцээн бүрийн ард намайг зоригжуулдаг хамгийн шилдэг сэтгэлзүйч бол миний ээж” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцлаа.Мөн ааваасаа үлгэр дуурайл авч, аав шигээ байхыг хичээдэг тухайгаа ч мөн ярьсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!