Uncategorized

Энэ онд болон ирэх онд 0.07 ГА ГАЗРЫГ хэрхэн олгох вэ?

Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас өнөөдөр /2021 оны 8 дугаар сарын 12/ Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус газрын орлогч дарга М.Буяндэлгэр Хөшигийн хөндийн нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулагдаж буй газар чөлөөлөлтийн явцыг танилцууллаа.Энэ хүрээнд эрх ашиг нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд газар чөлөөлөлтийн нөхөн олговор тооцох, чөлөөлөх газрыг тодорхойлох талаар сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу зохион байгуулж байна. Уг ажил нь 08 сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд 435 иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг цуцлах урьдчилсан тооцоо гараад байна. Эдгээр иргэн, хуулийн этгээд нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, тайлбар саналаа өгөх шаардлагатай. Энэ хугацаанд тайлбар саналаа ирүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагаа хийгдэнэ.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг танилцууллаа. Иргэд тус системийг ашиглан улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 330 сумын нутаг дэвсгэрт шинээр олгохоор төлөвлөсөн 0,07 га газрын байршлыг хэрхэн олох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Иргэн та egazar.gov.mn хаягаар холбогдож энэ онд болон ирэх онд хаана, ямар газар олгохоор төлөвлөгөөнд тусгагдсаныг харах боломжтой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!