Uncategorized

“Шүдэнз” Амараагийн эхнэр С. Уран Ануд найз залуугаа булаалгаж байжээ

“Намайг Амараа гэдэг” сурталчилгаа нь бараг нэрийн хуудас болсон жүжигчин Б.Амарсайхан “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Үргээлэг” зэрэг олон кинонд дүр бүтээсэн. Мөн Монголоос анх удаа Холливудын кинонд тоглох урилга хүлээн авч өөрийн авьяас чадварыг олон улсад харуулаад амжсан гээд Амараагийн ажил амжилтынх нь талаар ярих илүүц биз. Нөгөөтэйгүүр хувийн амьдрал нь ч тогтвортой үзэсгэлэнт гэргий, өхөөрдөм хүүхдүүдтэй үлгэр жишээ гэр бүл.Бие бялдар, царай зүс, авьяас чадвараараа олон залуусын сэтгэлийг татаж чаддаг түүний гэргийг С.Уран гэдэг. Тэгвэл саяхнаас С.Урангийн талаарх хөгжилтэй яриа тархжээ. Учир юу вэ гэвэл тэрбээр нэгэн ярилцлагын үеэрээ “Би оюутан байх даа нэг залуутай танилцаж, дөнгөж болзож эхлээд байлаа. Тэгсэн “Гала” хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо гарч ирээд найз залууг маань шүүрээд аваад явчихсан” гэж дурсжээ.Залуу насандаа сайхан бүсгүйчүүдийг эргүүлэх залуус олон байдаг нь дамжиггүй. Хайрлаж, дурлаж, үерхэж нөхөрлөлгүй л яахав. Түүний ярианаас С.Уран хаягдаж, Ч.Уранхолбоо булаасан ч магадгүй энэ нь өнөөдрийн амьдралыг бий болгоход нөлөөлсөн ч юм билүү. Манайхан ч тэгээд шогч хүмүүс дээ. Бараг л Анугийн ачаар Амараатай суучихсан юм бишүү гэж хошигнож байдаг шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!