Uncategorized

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛ ДЭЛХИЙД ОНИГОО БОЛЖ БАЙНА

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. 3.5 сая хүн нийт газар нутгийн 0.3 хувийг эзлэдэг Улаанбаатар хотдоо түгжирнэ гэдэг нь шулуухан хэлэхэд дэлхийд онигоо болж байна. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ нэгт жагсдаг, гэхдээ бас түгжрэлээрээ нэгд жагсаж байна. Нийслэл Улаанбаатар хот задрах хэрэгтэй. Хотын иргэн, манай нутаг гэдгээсээ салмаар байна. Хөдөө хямд, хотод үнэтэй байдаг тогтолцоо руу шилжихгүй бол болохгүй нь. Шинэ сэргэлтийн бодлогод туссан хот, хөдөөгийн хөгжлийг ялгааг арилгах нь та бид бүгдийн ажилтай холбоотой. Аймгийн Засаг дарга нар санал нийлээд альваа асуудлыг олж, Засгийн анхаарлын төвд оруулбал Засгийн газар дараалалгүйгээр хэлэлцэнэ. Энэ бол давуу тал” гэлээ. Мөн 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!