Uncategorized

Мах иддэг Монголчууд бидэнд хэрэгтэй мэдээлэл байна… УНШААРАЙ

ЗҮГЭЭР Л МАХАА ИДЭЖ БАЙ Мах иддэг Монголчууд бидэнд хэрэгтэй мэдээлэл. 1. Мах шингэц муутай Зарим хүн мах шингэлгүй бүдүүн гэдсэнд үлдэж өвчний суурь болдог гэдэг. Энэ бол огт худлаа. Цагаан хоолтнууд хүмүүсийг айлгах гэж ийм домог зохиосон. Мах идэхэд ходоодонд бүрэн задарч юу ч үлддэггүй. Харин жимс, ногоо идэхэд ходоодны хүчил задалж чаддаггүй зарим хэсэг үлддэг байна. Энэ нь гэхдээ муу зүйл биш, ходоодонд байдаг ашигтай бактеруудын хүнс болоод дуусдаг гэнэ. 2. Мах ханасан өөх тос болон холестерин ихээр агуулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ хоёр бодис хүний биенд хоргүй болох нь батлагджээ. Жишээ нь элэг угаасаа холестеринийг үйлдвэрлэж байдаг. Хүн гаднаас хоол хүнсээр түүнийг авбал өөрөө зохицуулаад үйлдвэрлэлээ бууруулдаг аж. Иймээс нийт хэмжээ нь огт нэмэгддэггүй гэнэ. Нэг үгээр мах идсэнээр цусан дахь холестерин нэмэгддэггүй, зүрх судсанд муугаар нөлөөлдөггүй гэнэ. Нэгэн туршилтаар хүний ханасан өөх тосны хэрэглээг нь багасгаж оронд нь “ургамлын гаралтай эрүүл” тос хэрэглүүлэхэд эрүүл мэндийг нь илүү муутгаж байсан нь илэрчээ.3. Мах зүрхний өвчлөл, 2 дугаар төрлийн чихрийн шижин үүсгэдэг Энэ нь худлаа болох нь батлагдсан. Зүрхний өвчин 20 дугаар зууны эхээр, харин чихрийн шижин нэлээд сүүлд асуудал болж эхэлсэн билээ. Тэгвэл хүн төрөлхтөн түүхийнхээ туршид мах идсэн. Хуучин хүнснээс шинэ өвчний шалтгааныг хайх утгагүй. Судалгаагаар эдгээр өвчин болон боловсруулаагүй түүхий махны хооронд ямар ч холбоо илрээгүй. Харин боловсруулсан маханд асуудал байгаа нь батлагджээ. Мэдээж мах гэлтгүй боловсруулсан, удаан хадгалах зориулалттай хүнс болгон өвчний эх үүсвэр болдог. 4.Түүхий мах хорт хавдар үүсгэдэг. Энэ нь судалгаагаар батлагдаагүй. Харин түүхий махыг хэрхэн боловсруулж, болгож хэрэглэснээс хамаарна. Хэт түлэх, хайрах үед биенд хортой бодисууд үүсч хорт хавдрын шалтгаан болдог байна. Тиймээс аль болох зөөлөн болгож, хэт түлж шаралгүй хэрэглэхэд асуудал байхгүй. Түлэгдсэн хэсгийг нь салгаж хаяж байх хэрэгтэй. 5. Хүн төрөлхтөн анхнаасаа өвсөн тэжээлтэн, мах идэхээр бүтээгдээгүй. Мах иддэгүй хүмүүсээс ийм яриа байнга гардаг. Гэвч энэ бол бүхэлдээ худлаа. Хүмүүс болон, тэдний өвөг дээдэс махан хүнстэй байсан. Тэдний бие махыг боловсруулахад маш сайн зохицсон байдаг. Бүр жимс, ногооноос ч илүү зохицдог. Амьтны гаралтай хүнс хүн төрөлхтнийг хөгжлийг удирдаж, бүх амьтнаас илүү том тархитай болгосон.6. Мах хэрэглэх нь ясанд муугаар нөлөөлдөг. Олон хүн протейн бол хүний ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг гэдэгт итгэдэг. Тэгвэл судалгаагаар энэ нь батлагдаагүй ба харин ч махнаас авдаг протейн нь ясны нягтралыг нэмэгдүүлдэг сайн талтай гэжээ. 7. Мах хэрэглэхгүй амьдарч болно. Мэдээж болно. Зарим хүн махнаас авдаг бодисуудыг бусад хүнснээс, мөн витамин хэрэглэх замаар авч болно. Ингэсэн тохиолдолд мах хэрэггүй гэдэг. Гэхдээ махнаас авдаг бодисуудыг нөхөхийн тулд бусад хүнсний ногоо, жимс, загас, өндөг зэргийг маш ихээр хэрэглэх шаардлага гарна. Мөн шинжлэх ухааны олж илрүүлээгүй маш олон бодис бас цаана нь маханд байдаг. Тэгэхээр мах бол зайлшгүй хүний хүнсэнд байх хэрэгтэй. Харин сайн чанарын мах хэрэглэх нь чухал. Тухайлбал зэрлэг байгалаас өөрөө хоолоо олж иддэг амьтны мах хамгийн сайн чанартай. Зарим хүнийг махнаас өөр хүнс огт хэрэглүүлэхгүйгээр хэсэг хугацаанд байлгаж туршсан байдаг. Ингэхэд бие нь цоо эрүүл байсныг баримтад дурджээ. 8. Мах таргалуулдаг. Харин ч эсрэгээрээ. Махнаас авдаг протейн нь хүний бие дэх калорийг ихээр шатаадаг байна. Хэрвээ хүн сайн чанарын махаар голдуу хооллоод, бусад төрлийн хүнсээ багасгавал жингээ бууруулах боломжтой гэнэ.Протейны өндөр агууламжтай хүнс бодисын солилцоог эрчимжүүлж өдөрт 80-100 калори шатаадаг нь судалгаагаар батлагджээ. /Монгол мал шимт өвс ургамалаа сорчилж, шилж иддэг.Байгалийн хуулиа зөрчидөггүй.Сайн малчид өвсний соргог усны тунгалаг аль сайхан нутгийг сонгон жилийн 4улирал нүүдэллэн, өвлийн хүйтэн хаврын хавсрагыг үл тоон оторлодог, Малдаа хорт эм тариа хэрэглэхгүй эрүүл цэвэр хүнс бэлдэж байгаа уламжлалт аргаар бэлдсэн махны тухай л…/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!