Uncategorized

Р.Эмүжин:Төрийн Сумъяабазар төөхөн Оюунбатаас ичээсэй…

Р.Эмүжин:Төрийн Сумъяабазар төөхөн Оюунбатаас ичээсэй… За Хөгжлийн банкны хоёрдугаар анги эхэлсэн шүү дээ. Улс төрийнхөн нь угжаа тэвэрч үлдээд, үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчид нь нийгмийн бухимдлыг үүрээд гарах нь тодорхой болсон. Тавилттай жүжгээ эхэлж дэглэхдээ хувийн өш хонзонтой, хуйвалдаанд гардан үгсдэггүй хүмүүсийнхээ өр зээлийг өндөр дуугаар зарлаад, бусдыг нь өчүүхэн илээд өнгөрч байгаа. Хөгжлийн банкны хэлэлцүүлэг я.л.лах дүгнэлт үйлддэг шүүх хурал болох ёсгүй гэдгийг Энх-Амгалангаас эхлээд цөөнгүй хүн анхааруулсан хэдий ч холбоо хөдөлгөөнөөр овоглодог хүмүүс олноороо очиж, үйлдвэр байгуулсан хэдхэн хүнээ хэл амаар доромжилж, гар далайж угтсан гэдгийг анзаараарай. Хөлсний жагсаал олон нийтээс дэмжлэг авахаа больсон энэ үед хөлсний хэлэлцүүлэг хийж хэлбэрддэг болов уу, эсвэл тохиолдол тэгж таарав уу? Цаг хугацаа үүнийг харуулах биз, ямартай ч үйлдвэрлэгчдээ жигшүүлж, улстөрчдийнхөө хул.гайг хаацайлах оролдлого цаашдаа гарах учиргүй юм. Энд зориуд хоёр хүнийг харьцуулах гээд хамаад ирлээ. Нэг нь хотын мээр Сумъяабазар, нөгөөх нь “Промон трейд”-ийн захирал Оюунбат. Сумъяабазар дүүтэйгээ нийлэн цирк цохиж унагаасан. Нийгмийн даатгал, Эрдэнэс тавантолгойн мөнгө зэрэг төрийн нийт 114 тэрбум төгрөгийг хувийн банкиндаа гурван жил байршуулан угааж, буцааж өгөлгүй удтал луу унжсан. Үүгээр ч барахгүй Монголбанкнаас 14 тэрбумыг оны өмнөхөн зээлж, төрөөс авснаа төрд буцааж өгөнгүүтээ “Үндэсний хөрөнгө оруулалтын банк өрөө төллөө, Сумъабазар хэлсэндээ хүрлээ” гэсэн хуурамч PR хуудас болгоноор явуулсан. Одоо болохоор Хөгжлийн банкнаас “Петролиум продакшн” компанийн нэрээр авсан гэх 13 тэрбумын өртэй. Гэтэл Benettoн-ыг анх Монголд оруулж ирсэн Оюунбат гэж энэ эмэгтэй мал амьтны гаралтай хаягдал ясыг дахин боловсруулах технологийг Италиас 10 шахам сая ам.доллараар худалдан авчирч, Эмээлтэд “Промон трейд” компани байгуулсан. Бас Сумъяатай адил Хөгжлийн банкны зээлдэгч. Зүгээр л “Benetton”-оо оруулж ирээд солонгороод сууж байхгүй, Монголд хэрэгтэй үйлдвэр гэж үндэсний үзлээр өвчилж зүтгэсэн байгаа юм. Мал, амьтны гаралтай яс байгалд шингэхдээ удаан, газарт булсан ч, ил хаясан ч ус гол бохирдуулдаг, шувуу, оготно зэрэг амьтны хөл, салхиар дамжин халдварт өвчин тараадаг гээд хор хөнөөл ихтэй. Ийм төрлийн үйлдвэрийг хөгжингүй орнуудын Засгийн газар өөрийн үүрэг болгон байгуулдаг бол манайд төрийн өмнөөс төөхөн энэ эмэгтэй гүйсэн байгаа юм. Хоногт 100 тн хаягдал яс боловсруулан өндөр чанартай бордоо, тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. За ингээд ялгааг нь хар даа. Төрийн албан тушаал, эрх мэдлээр далимдуулан Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумын зээл аваад юу ч хийгээгүй хүмүүс төөхөн энэ хүүхнээс ичвэл таарна. Хэн нь бүтээн байгуулалт хийж, хэн нь бүрэн залилан үйлдсэнийг анхнаас нь ил тод энэ мэтээр хэлээд, үйлдвэрүүдийг нь танилцуулаад урагшлахгүй бол Хөгжлийн банкны дуулиан хөлсний алчуур болоод дуусна шүү. Улс төрийн том тоглолт үүний цаана харагдаж байгаа. Хөгжлийн банкин дээрээ биднийг зодолдож байх зуур ард нь Хаанбанкны 40 хувь 2.8 сая хэрэглэгчийнхээ хамт зууны луйварчинд очиж байгаа мэдээ бий, зуучлагч хамтрагч нь Сумъяабазар гэсэн тандалт ч явж байгааг дурдахад илүүдэхгүй. Нэмж хэлэхэд Хөгжлийн банкны үймээний хөлд үндэсний бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид хэлмэгдэх ёсгүй. Зээлдэгчдээ үйлдвэр байгуулсан, байгуулаагүй, зээлээ зориулалтаар нь ашигласан, ашиглаагүй…гэхчлэн ангилмаар байна. Хэлээд байгаа шүү, хэт туйлширч байж хэдхэн зүтгүүрээ хэдэн хужаагаар сольчихов доо! Хамгийн энгийнээр хэлье. Үйлдвэргүй Сумъяагийн дансыг хааж даналзлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин Оюунбат нарын үйлдвэрлэгчдийнхээ дансыг хаагаад үйлдвэрийг лацадчихвал баахан хүн цалингүй, нийлүүлэлт байхгүй, үйлдвэрлэл явагдахгүй, татвар төлөгдөхгүй…манай олон жил эдийн засаг бичсэн, эдийн засгаар баргийн гишүүнээс илүү мэргэшсэн сэтгүүлчид энэ асуудалд тууштай, туйлбартай хандаасай гэж би хувьдаа хүсч байна. Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!