Uncategorized

Эмэгтэй хүн сондгой буюу эр жилд төрсөн бол ханийн даллагыг бага наснаас буюу 13,16,18 насандаа авахуулах хэрэгтэй

ХАНИЙН ДАЛЛАГЫГ ШИНИЙН 8,15-НД АВДАГ/???Бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй/Хань ижлээ зөв сонгох талаар бурханы шашинд хүртэл номлосон байдаг.Зурхайн ухаанд бэрийн зурхай гэж байдаг бөгөөд түүнд ханийн тэнгэр, үрийн заяаны талаар дэлгэрэнгүй номлосон байдаг. 12 жилийг зургаа, зургаан жилээр нь эр, эм гэж хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой гэсэн сондгой жилүүдийг эр жил гэнэ. Харин үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилийг тэгш жил буюу эм жил гэдэг. Эмэгтэй хүн сондгой буюу эр жилд төрсөн бол ханийн даллагыг бага наснаас буюу 13, 16, 18 насандаа авахуулах хэрэгтэй. Тэр дундаа бар, морь, луу жилтэй охид илүүтэй анхааран засал ном хийлгэх нь чухал.Ханийн даллагыг хүрээ хийдүүд Гэнцэнбэлцэгийн даллага нэрээр айлддаг. Харин Төвөд нэийг нь Гэцэнпил хэмээдэг. Ханийн даллага нь насны ханийг урин дуудах зан үйлийн уншлага юм. Ханийн даллагын засал номыг Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийдэд хийдэг бөгөөд өдөр бүр 09:00-16:00 цагийн хооронд цагийн хуваарын дагуу ажиллаж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!