Uncategorized

ДЭЛХИЙН МЭДЭЭ: ШОЙГУ ИХ БРИТАНИЙ ТУСГАЙ ХҮЧИН УКРАИНД ИРСЭНД ТАЙЛБАР ШААРДАВ

ОХУ- ын БХЯ-ны дарга Сергей Шойгу Их Британийн Батлан ​​хамгаалах яамны тэргүүн Бен Уоллестай хэлэлцээ хийх үеэрээ Лондонгоос Украинд зэвсэг нийлүүлж , тэнд тусгай хүчнийхэн гарч ирснийг тайлбарлахыг шаарджээ. Энэ тухай ТАСС агентлаг мэдээллээ. ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайдын хэлснээр, Украин руу тал бүрээс нь зэр зэвсгээр “чихэж” байгаа нь олон нийтэд ч ил болжээ “Их Британи яагаад тусгай хүчинээ Украин руу илгээсэн, тэнд хэр удаан байх вэ гэдгийг ойлгохыг хүсч байна “гэж Шойгу онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ “ улс орнуудын хамтын ажиллагааны түвшин тэг рүү ойртож, “тэг голчийг давж, сөрөг тал руу орох гэж байгаад” харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Орон нутгийн цэргүүдийг сургах зорилгоор Украин руу илгээсэн Британийн цэргүүд удахгүй Их Британи руу буцна . Их Британийн Батлан ​​хамгаалах яамны тэргүүн Бен Уоллес Оросын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай хэлэлцээ хийсний дараа ингэж амласан гэж Интерфакс мэдээлэв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!