Uncategorized

Бурхан Халдун хайрханд нисдэг тэргээ “мартаад” явжээ

Амралт, чөлөө л олдвол хөдөө тийш давхин уул ус, аль байгалийн сайханд хүрэх, энэ байдлаараа сүүлийн үед уралдах маягтай боллоо. Эрчүүд хурдан төмөр хүлэг, бүр нисдэг тэрэг хөлөглөн Бурхан Халдун, Шилийн богдыг зорих ажээ.Хоёрдугаар сарын 9-ний өдөр Бурхан Халдуныг зорин очсон эрчүүд эзгүй хээрт эзэнгүй хаягдсан нисдэг тэрэг байхтай таарчээ. Сонирхож очвол эвдэрсэн бололтой нисдэг тэрэгнээс утаа хаяж байсан ба эргэн тойронд осолдож гэмтсэн хүн үгүй аж.Манайхан аялж зугаалж ирээд, унаа нь саатахад өөр нэгэнд хөл дүүжлэн тусламж эрэхээр төв бараадсан биз гэцгээгээд зорьсон замаар явцгаажээ.Хахир хүйтэн цагт хөдөө хээр явахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, баталгаатай унаа тэрэгтэй зорчихыг энэ дашрамд анхааруулах байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!