Uncategorized

АТГ:Гишүүн асан Б.Ундармаагийн Гантиг Вилла хотхоны 9 блок барилгыг битүүмжилсэн тул худалдан авахгүй байхыг анхааруулъя

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад зээл болон зээлийн хүүгээ эргэн төлөөгүй байгаа ААН-үүдийн эд хөрөнгийг болон компанийн дансыг хааж, хөрөнгийг битүүмжилж байгаа талаар мэдээлэл өглөө.Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компаниуд зээл аваад зээлээ эргэн төлөөгүй байгаа талаар мэдээллээ. Түүнчлэн түүний компанийн Гантиг вилла хотхоны 9 блок барилгыг битүүмжилсэн байгаа тул иргэдийг худалдан авахгүй байхыг, мөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна

Related Articles

Back to top button
error: Content is protected !!