Uncategorized

Тэтгэвэр 500 мянган төгрөг болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давсан нь буруу

Энэ сараас эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмж, хамгийн бага тэтгэвэр 350 мянган төгрөг байсныг 500 мянган төгрөг болгосон юм. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийг давав. ҮСХ-ны мэдээллээр манай улсад 2019 оны байдлаар 33.7 мянган хүн бага цалинтай ажиллагчид тооцогдож байжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг болгосон. Үүнээс хойш шинэчлээгүй юм. Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн хоёр жилд бид ахмадуудын тэтгэврийг нэмж амжаагүй. Энэ онд инфляц 15 хувьд хүрч өссөн тул тэтгэвэр нэмэх шаардлага үүссэн. Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давсан нь буруу. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэн харах шаардлагатай. ХНХЯ судалгаа хийж, энэ асуудлыг шийднэ” гэсэн юм. Энэ сарын 11-нд буюу баасан гарагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдана. МҮЭХ, Ажил олгогчдын нэгдсэн холбоо, ХНХЯ энэхүү хороог бүрдүүлдэг юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!