Uncategorized

МАН-ЫН ГАЛЗУУРАЛ УТГАА АЛДЛАА!!! Өөрсдөдөө зориулан мөнгөн дэвсгэрт гаргасныг эхнэр, хүүхэд нь үрж явна

МАН-ын галзуурал бүр утгаа алдлаа. Улсынхаа төв банкийг гараараа зангаж хөдөлгөөд л Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо зориулан дурсгалын 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргаж эхэлж. Тун удахгүй гүйлгээнд хү.чин төгөлдөр орж эхлэх эл мөнгөн дэвсгэртийн дээжээс эхнэр, хүүхэд нь бүр үрээд эхэлчихсэн яваа аж.Энэ шинэ мөнгөн дэвсгэртийн нүүрэн талд “Ардын хувьсгалын 100 жилийн ой” гэсэн лого, баруун доод хэсэгт 3D хэмжээст морьтон баатар байрлуулж. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан долоон ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэг оруулсан байна. Харин ар талд нь Д.Сүхбаатар жанжины хөрөг болон хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр байрлуулжээ. Хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах соёмбо, Монгол Улсын газрын зургийг тус тус байрлуулсан байна.100 жилийн ойгоор халхавчлан мөнгөн тэмдэгтийг элдэвлэж, зарлалын самбар шиг болгосон нь энэ.Уг нь Төв банкны тухай хуулийн 7.2-т “Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан болон зоосон хэлбэртэй байна. Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг УИХ-аас батална” хэмээн заасан байдаг.УИХ-ын хаврын чуулган завсарлаад өчнөөн удсан. Завсарлахаас өмнө ч ийм мөнгөн тэмдэгтийн хэв загварыг ярьсан удаагүй. Тэгэхээр төрийн эрхийг барьсан гээд үндэсний мөнгөн тэмдэгтээр хүртэл оролдож элийрсэн болж таарах нь. Цар тахлын улмаас эдийн засаг нь сэхээнд орж, өчнөөн аж ахуй нэгжүүд нь өвдөг сөхөрчихсөн босох ч тэнхэлгүй хэвтэж байдаг. Ийм байхад өөрсдөдөө зориулан мөнгө хэвлэж түүнийг нь эхнэр, хүүхдүүд нь үрж явах нь огиудас хүрэм галзуурал мөнөөс мөнЭХСУРВАЛЖ:EGUUR.MN

Related Articles

Back to top button
error: Content is protected !!