Uncategorized

Бар жилтнүүд гоц хувь тавилантай хүмүүс байдаг

Бар жилтэн эрч хvч Бар нь тvргэн зантай хvмvvс байдаг.Сахилгагvй,албан туушаалаараа ахмад хvмvvстэй зєрчилдєх нь их тохиолддог.Энэ жилд тєрсєн хvмvvсийн дунд хувьсгалчид болон толгойлогчид байдаг.Бусдыг єєр рvvгээ соронзон мэт татдаг ч тvvнд vргэлж бас найдах,итгэх хэрэггvй.Ажилд, хайр дурлалд урагшаа явахыг уриалахад нь хийхээсээ ємнє сайн бодоорой.Барын vйлдэл нь бусдыг сvйрэлд хvргэж магадгvй.Тэр эрсдэлд дуртай тиймээс бодлогогvй,бодомжгvй vйл хийж чадна.Захирагдах дургvй харин бусдыг єєрт нь захирагдахыг албаддаг.Эрх мэдэл нь тvvнийг нэр хvндтэй болгодог.Тvvнийг хvндэлдэг, тvvнд зоригтойгоор vнэн vг хэлэх нь ховор, бvр тvvнийг устгахыг оролдсон vед ч хэлж чаддаггvй. Эргэн тойрныхон тvvнийг хvндлэх сэтгэл тєрдєг.Аливаа vйл хийхээсээ ємнє бодвол, бусдын vгийг дагаж болгоомжтой байвал их том амжилтанд хvрнэ.Ажлын тєлєє золиосолж чадна,тэр тєрєлхийн тэмцэгч, тvргэн ууртай, огцом зантай хvн.Гэхдээ бас чухал шийдвэр гаргахын ємнє ухарч боломжийг алддаг. Зєрvvд, заргач, олхиогvй тэрээр ихэвчлэн хэн нэгэнтэй маргалддаг. Бар жижиг сажиг зvйл дээр их аминч зан гаргадаг ч том хэрэг дээр хайр харамгvй байж чаддаг.Тэр хэнд ч итгэж, найддаггvй,ямагт урд явдаг, эрх мэдэл,захирах ёс зэргийг vзэн яддаг.Байгууллагын болон цэргийн дарга байж чадна,гэхдээ бас аюултай гэмт хэрэгтэн ч байж болно.Эрсдэлтэй холбоотой бvх vйл ажиллагаа тvvнд тохирно.Энэ чанарууд бас эмэгтэй Бард ч байдаг.Энэ жилд тєрсєн эмэгтэйчvvд ямагт тvрvvлж дайн зарладаг эсвэл эрх дархыг єєрийн болгож авдаг.Ихэвчлэн муугаар тєгсдєг олон янзын адал явдалд орооцолдох гайхамшигтай чадвартай.Ерийн бус vйлтэй,гоц хувь тавилантай,ямагт гоц байдалд ордог.Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хєєрєлтэй,гvн бодолд,хvчтэй хайр дурлалд автдаг.Их оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор.Бар хэзээ ч мєнгє тєгрєг шууд сонирхоод байдаггvй ч єєрєє хєрєнгєтэй байж чадна.Амьдралын эхний vе нь тайван, онцгой бэрхшээлvvдтэй тулгарахгvй. Хоёрдугаар vе нь ширvvн ба оргилуун байна. Санхvv, хувийн болон гэр бvлийнхээ асуудлуудыг шийдэх шаардлагатай болно.Энэ vеийн асуудлуудыг шийдэж чадаагvй бол гуравдугаар vе рvvгээ шилжиж болно.Гэхдээ эцсийн эцэст тvvний амьдрал эвтэй, тайван байна,хєгширтлєє байвал.Хэзээ тєрснєєс л бvх зvйл шалтгаална: єдєр vv,шєнє vv.Шєнє тєрсєн Барууд,ялангуяа шєнє дундын vеэр,олон асуудлуудаас ангижирч чадна мєн амьдралых нь ширvvн нь илvv бага байна.Нар мандасны дараа тєрсєн бол оргилуун,ширvvн,олон аюулд єртємтгий болно тиймээс тэр уйдахгvй.Гэхдээ хэзээ ч тєрсєн тэр тайван амьдралд найдаж болохооргvй. Тvvний амьдрал ямагт оргилуун,эрсдэлтэй байна.Єєрийнхєє хувь тавилангаар ямагт наадах зантай гэхдээ энэ нь єєрт нь таалагддаг бололтой.Тэр цаг бусын v.хлээр v.хэж магадгvй,гэхдээ бас хэн ч Бараас илvv азтай байхгvй.Азиуд Барыг хvч чадлын болон хvн тєрлєхтєний а.мийг хамгаалах билиг тэмдэг гэж хэлдэг нь ортой vг юм.Тэд Барыг сайн сайхны билиг тэмдэг гэж vздэг.Хэрвээ таны гэр бvлд Бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаална:хул.гайч нараас, га.лаас, зальтай этгээдээс Гэхдээ таны гэр бvлд хоёр Бар байдаг бол нэг нь явах хэрэгтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!