Uncategorized

Хайлмаг хийх арга… Хадгалаад аваарай…

За Соёлын Өв ЦагаанСар -аараа гангарах дахин нэг үндэсний идээ бэлтгэх технологи оруулья. 1. “цагаан тос” олж авна. 2. тосоо бага гал дээр халаахад шар тос ихээр ялгарч гарна. 3. шар тосыг цэвэрхэн хамна. шар тосоо цэвэр хамж болохгүй болмогц үлдсэнийг тогоондоо үлдээнэ. 4. тос руугаа гурил нэмнэ. зөөлөн хутгахад хутгагдаж байхуйц хэмжээнд өтгөрүүлнэ. хутгахад хэцүү болох гээд бвал гурил нэмэхгүй. 5. галаа нэмнэ. плитка дээр хийж бгаа бол хамгийн ширүүн дээр нь тавиад тос руугаа хар цай хийнэ. Хөнгөн хутгаж болохгүй бвал шингэн нь багадаж бн гсн үг. тос, гурил, шингэн нийлээд хурдан буцлах ба энэ зуур тосоо нэг зүг рүү хутгасаар л бн. 6. хэсэг хутгаж ширүүн гал дээр байлгасны дараа тунгалаг шар тос ялгаран гарч ирнэ. хайлмаг нь шар тосноосоо ялгарч харагдаад ирнэ. 7. галыг бага зэрэг багасгаж элсэн чихэр, үзэм нэмж болно. эсвэл шууд гаргаад идэж болно. 8. хайлмагаа сэврээж хөргөсний дараа хөлдөөгчид хийж (цэвэр агаартай газарт бол гадаа) хөлдөөгөөд зүсч цагаан сарын тавгийн идээ болгоно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!