Uncategorized

Ааруул үнэтэй байгаагийн шалтгааныг ингэж тайлбарлажээ

ААРУУЛ ҮНЭТЭЙ БАЙНА ГЭЭД БАЙГАА НАЙЗУУДДАА АРХАНГАЙГААС ХЭДЭН ҮГ ДАЙЯ…Алгын чинээ пицца 30,40 мянга, аяга кофе 5,10 мянгаар та хэд минь авчихаад 20 мянгаар 1 кг ааруул авахаар үнэтэй байна уу?… Тэгнэ ээ, үнэтэй, үнэ цэнэтэй байх ёстойм. 1кг ааруулыг 20л сүүгээр бий болгодог бол 20 л сүү нь 40ширхэг сарлагийн үнээний нэг өдрийн сааль юм. 40 ширхэг үнээ нь 40 ширхэг тугалтайгаа зунжингаа үнэгүй өвс, үнэгүй ус уудаг ч өвлийн дүндээ нэг пресс өвсийг 12000 төгрөгөөр (Архангайд өвсний ханш) худалдан авч тэжээлгэдэг юм. 40 ширхэг үнээг нэг саальчин 4-5 цаг саадаг. Сарлаг үхэр нь монгол үхрийг бодвол их жижигхэн хөхтэй болохоор хурдан сааж болдоггүй, хурууны үзүүрээр имэрч саадаг. Та нар ядаж 2 цаг хурууныхаа үзүүрээр хүүхдийн соосго шувтраад үзээрэй! 20л сүүгээ зөөлөн гал дээр хөөрүүлэхэд 2 цаг шаардагдаг ба үүний дараа хагас өдөр сэрүүн нөхцөлд амраадаг. Энэ хооронд өмнөх хийсэн аарцаа гал дээр түлэхгүйгээр нэг бүрчлэн хуурна. Хуурсан аарцаа халуун дээр нь хэвэнд оруулж хатаана. Шөнийн 12 цаг хүртэл өглөө болон оройны саасан саальны сав суулгаа угаах, маргааш өглөөний саальны бэлтгэл ажлаа хийсээр яг таардаг. Шөнийн 2 цаг хүртэл хэсэгхэн амраад айрагаа гал дээр буцалгаж эхэлдэг. Гал дээр буцалж буй айргийг 5 минут тутамд эргэлдүүлэн хутгаж 2-3 цаг чанасны эцэст шүүж ааруул хийх аарц болгон авдаг. Энэ үйл явцыг тогоо нэрэх гэдэг ба нэг өдөрт дор хаяж 2-3 удаа тогоо нэрдэг.Багаар бодоход 5 цагийн ажил гэсэн үг. Шөнийн 2 цагаас өглөөний 6 цаг болтол тогоогоо нэрээд үнээгээ саахаар гарна. Тэгээд л ахиад л өнөх өдрийн ажлаа эхнэээс нь хийнэ дээ… Сарлаг үхрийн хувьд нэг үнээнээс нэг удаадаа 500-800гр сүү гардаг. -Гэхдээ,… та бүхний хошуураад буй амттай ааруул, зузаан өрөм зөвхөн сарлагийн сүүнээс л гардаг юм шүү. Яагаад гэвэл тослог чанар, өтгөн бүтэцээсээ хамаардаг. Тэгээд энэ их хөдөлмөр нэг өдөрт явагдаж нэг кг ааруул бий болдог доо. Ганц өдрийн ажлаа 20к аар үнэлээд малчид нээрээ арай л үнэтэй зарж байна тийм үү?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!