Uncategorized

ӨНӨРБОЛОРЫН САНААЧИЛСАН ХУУЛЬ БАТЛАГДЛАА.

УИХурлын гишүүн Д.Өнөрболор нарын санаачлан өргөн бариад байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль УИХурлаар батлагдлаа. Нэр бүхий гишүүдийн өргөн бариад байсан тус хуулийн төсөл өргөн баригдсан даруйдаа нийгэмд нилээд шүүмжлэл дагуулж өргөн олны эсэргүүцэлтэй тулгарснаар санаачлагч гишүүд нь хуулийн төслөө эргүүлэн татлаа хэмээн шоудаж ард түмний толгойг угааж байсан нь тун саяхан билээ.Гэтэл нөгөө хууль нь саяхан гишүүдийн 51,9% -н саналаар батлагдлаа. 50000 ам долларын хөрөнгө оруулсан хүн түүний гэр бүл МУ-д бүр мөсөн оршин суух эрхтэй байхаар тус хуульд тусгагдлаа.Энэ нь 150 сая төгрөгийн орон сууц худалдаж авсан хүн түүний гэр бүл урт удаан хугацаанд оршин суух эрхтэй боллоо гэсэн үг юм.100000 ажилчинтай компани хэдэн сая долларын хөрөнгө оруулвал яах билээ. Энэ хууль цаашдаа МУ-н үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах нь тодорхой юм . УИХ-н зарим үл бүтэх гишүүд МУ мөнгөгүй байгаа энэ үеийг ашиглаж арай гадны гар хөл болж тусгаар тогтнолоор минь тоглож байгаа юм биш биз дээ?. Өнгөрсөн намар энэ хуулийг УИХ-н шудрага гишүүд эсэргүүцэж батлаагүйтэй зэрэгцэн Хятад улс хилээ хаасан. Одоо ЕС сайд Оюукагийн Хятадад хийх айчлалтай зэрэгцэн уг хуулийг батлалаа МАН-н дарга нар ч ёстой МУ-г бас ард түмнийг минь доромжлох юм даа ! Хятадууд бүрэн эрхт МУ-н ЕC-г цөөхөн бүрэлдэхүүнтэй ирэхийг үүрэгдсэн. Ямар Хятадын 1 мужийн захирагч биш дээ. Урьд өмнө ийм юм болоход Гадаад Яам нот мот гаргаад их л сүйд болдогсон. Харин энэ удаа Монголын эрх баригчид ган хийсэнгүй ! Харин ч нилээд тааламжтай хүлээж авах шиг боллоо. Ингэхэд энхрий хайрт МАН маань биднийгээ хааш нь хөтлөөд байна даа ! Манай тойргоос сонгогдсон УИХ-н гишүүн Д.Өнөрболор гол рольд нь тоглож уг хуулийг батлууллаа. Өнөөдөр манай тойргийн хөгшчүүд Өнөрболорын гарын бэлэгийг гардан авч тун баяртайгаар бид зөв хүнээ сонгожээ хэмээн ам булаалдан магтаж байна. Ард иргэдийн амьдрал хэтэрхий доошоо орсон энэ үед тавгийн боовоор ч тусгаар тогтнолоо худалдахад бэлэн байх шиг байна шүү ! Ийм байдалд хүргэсэн гол буруутан нь энхрий хайрт МАН юм. 2022.01.26

Related Articles

Back to top button
error: Content is protected !!