Uncategorized

Б.Жаргалсайхан:Одоо жаахан соёлтой баярлацгаана шүү. Далжганалдаад онгирч нэгнээ ар.хиар шахдагаа болиорой та нар.

Хэлдэг шүү та нарт! Цагаан сарыгаа бусад үндэстнээс ялгарах, тусгаар улсын оюун санааны баяр талаас нь ойлгох цаг болсон. Монголчууд л ингэж ураг садны уулзалтыг гэр бүлийн баяр болтол тэмдэглэдэг онцлогтой. Энэ нь үндэсний бахарлал юм л даа. Гэхдээ сүүлийн 20 жил ёс заншил нь бүдгэрээд зүгээр л нэг сүрэг, сүргээрээ нэгнээрээ хэсч, айлын хүүхдүүдийн хацар аманд хоол зунгаарсан архитай шүлсээ нялж заваарч, хелико нян бактериа үржүүлж тарааж, хятадын хогийн бараа өвөртөлж, цуглуулж явдаг бүдүүлэг хэлбэрдэлтийг баяр гэж олон жил төөрөлдөж ирлээ. Сүүлдээ “Заа ирж золго үнсүүл” гэж дор бүрнээ ноёны дүрд тоглох донтой болсон. Тэр ууц гэж нэг юмандаа бүтэн сарын турш түмэн янзын өвчтэй хүмүүсийн хөлс, шүлс бактер шингээж муутгаж байгаад хувааж иднэ. Тэр нь хорт хавдрын үндэс болно.
Шинийн нэгний оройноос эхлээд хоолны хордлого, ар.хины хордлого авсан улсуудаар эмнэлгийн ачаалал дүүрдэг. Одоо жаахан соёлтой баярлацгаана шүү. Далжганалдаад онгирч нэгнээ ар.хиар шахдагаа болиорой та нар. Үр хүүхдүүдээ дагуулчихаад айл хэсч ар.хидаж гэр бүлдээ дараа болж, та.млаж явах бол ичгүүр гэдгийг эрчүүд тангад ном шиг цээжилж тогтоож ав. Ар.хигүй тэмдэглэж сур. Эхнэрүүд нөхрүүдээ цагаан сараар битгий уулга!!!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!