Uncategorized

С.Жавхлангийн улс төржих, тэнэглэх, хэнээрхэх хэрээс хэтрэв

Дуучны замналаас улс төрд орж, дөрвөн жил төрийн ордонд тухалсан С.Жавхлан улс төрийн дон туссан гэлтэй. Идээч, уугаач улс төрчдөөс залхсан иргэд түүнд итгэл хүлээлгээд үзвэл яадаг юм гэж улс төрд оруулсан. Харамсалтай нь тэр дөрвөн жил ганцаараа баахан “давхиад”, төрийн ордны нэг өрөө бөглөж суусаар дөрвөн жилийг барсан байдаг.Тиймээс ч иргэд түүнд оноог нь өгч, байранд нь буцаагаад тавьсан. Иргэд, олон нийт түүнээс одоо улс төржилт бус уран бүтээлийг нь хүсэж буй. Гэтэл мань хүн хүлээлтээс эсрэг зүг зүтгэж, урлаг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлаа ч улс төр, мөнгөний нүдээр харж явна.Сошиал хуудсаараа дамжуулан улс төржих, тэнэглэх, хэнээрхэх нь хэрээс хэтэрч буй тэрбээр бусдыг доромжилж, бахаа хангадаг болсон гэлтэй. Жишээ нь л гэхэд БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд төрсөн өдрийн мэнд хүргэсэн УИХ-ын гишүүн асан Г.Уянгын сэтгэгдэлийн доор “Толгой нь ажилладаггүй эргүү авгай” хэмээн бичсэн байх жишээтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!