Uncategorized

Нара: Ээжийн гарал үүслээр нь ялгаж дээрэлхэж харьцдаг зэвүүн байдалд нь МИНИЙ ОЙ ГУТАЖ БАЙНА…

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн төлөө үг дуугардаг болсон дуучин асан М.Нарантуяа буюу Нара сошиалд тун идэвхитэй нэгэн. Өөрийн амьдралаас авч буй мэдрэмж бүрээ сошиалд хүүрнэдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа ээжээсээ хол амьдрахыг хүсч буйгаа илэрхийлж, ээжтэйгээ муудалдцса н мэдрэмжээ гаргажээ. Тэрээр “Идэж уух, өмсөх зүүх, уулзаж учрах, нөхөрлөх, ер бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэдэг ээжтэй байх ямар хэцүү юм бэ. Ая эвээр нь байх гэж хичээсээр дуусах хорвоо байна. Юм л бол хүүгээ л хичээ гэнэ. Над шиг хүүгээ хичээдэг хүн бас хорвоо дүүрэн биш л байх… Ээж л энэ хорвоод намайг га л з уу р уу лах цор ганц хүн юм байна. Байнга хяналтандаа хажуу дэргэдээ уях гэнэ, күэ яавал ийм ээжээс холхон байх вэ… Галзуурахад ганц хуруу дутуу байна. Яахаараа ингэж хүнийг төрүүлсэн гэхээрээ өртэй юм шиг өөрийн хүслээр байлгах гэдэг байна. Гамшиг цаашаа…” Мөн тэрээр “ Би бол уучлахгүйээ. Өөрийн бол нох ой г ч өмөөррөх хэр нь бусдын адилхан үрийг үргэлж гоочи л ж гута а ж доромжи л ж бдг тэнэг авгай болсон миний эх” гэжээ.Мөн тэрээр: -Күэ бүр тусдаа гараад явахаар хүртэл хүссэн үедээ код хийж орж ирж цочооно үнэн аймар. Тэгсннэ сюрприз ч гэх шиг… зүгээр л бөөн хар…”, “бүр аймар за юу очлоо шүү очин явна шүүү ч бхгүй шууд орж ирээд л тэгснээ таалагдахгүй бол ханннн гээд зүв зүгээр бсн айлд бөөн бухимдал үлдээгээд явна тгснээ бахан ноьшийн мсж-р булна”, “”Надад гадны намайг мэдэх мэдэхгүй сайн муу санаа өвөрлөдөг хорон муу үг үйлдлээрээ гутаан доромжлох гэж оролддог хэн бүхний үг үйлдэл зорилго сонин биш бдг. Би тоодог ч үгүй! Харин намайг төрүүлсэн ээж минь намайг юунд зорьж юу хүсч юунд хичээдэг ямар бдлд дургүйг минь мэдэхгүй бхад би бусдаас юу схн юм хүлээхэв. Чадаж л бвл өөрөөсөө доош гишгэлж өөрийнхөө доор хэн нэгнийг бгааг харж бах таваа хангадаг хэрцгий ертөнцөд хүсч хүлээх сайхан зүйл үгүй юм”, “бунжамэн бид 2 тусдаа бгаашдээ гэтэл тэр байрыг маань дүү нартаа өгөөд өөрөө хажууд бай гээд зэвүүн авгай дахиад л бүхнийг өөрийнхөөрөө… би одоо үргэлж өртэй юм шиг амьдарлаа өөрийгөө хичээх минь биздээ…”-Үнэхээр надад хамгийн хэцүү зүйл л санагддаг. Бүх юм утгагүй болж, Хамаг эрч хүч сордог,юу ч хийх хүсэл урам зориггүй болдог. Бүх зүйлээс хойш сууж гав ганцаархнаа гөлийж сууж бгаад эцэст нь нисчвэл л амар юм шиг мэдрэмжүүд төрдөг дөө ээжийн ийм мунхаглалуудын дараа… хамгийн аймар нь энэ хүн хөгшрөх тусмаа л тйм аймшигтай зан нь бүр чангарна гэхээс зүрх үхэм”, “зсссс мөнгөгүй гуйлгачин бн гэж охинынхоо сонгосон залууг хөөж явуулаад охиноо хөгшин баяны хүүхэд гаргуулаад баяных нь хөрөнгөөр амар жимэр амьдраад охин нь гундуухан насаараа хань ижилгүй нэг гайгүйхэн амьдрах бдлаас өөр бусдаар дутагпаж гачигдаж яваа нзыгаа ч мэднэ. Ээж бүхний зөв гэх өрөөсгөл ойлголт шүү!!!” -Би насаараа л ээжийнхээ үглээг сонсож санаж хичээж яваа, гэхдээ сүүлийн үед би үнэхээр ээжийгээ танихгүй бгаа. Муухай дээрэлхүү хүнийг гарал үүслээр нь ялгаж дээрэлхэж доромжилж харьцдаг зэвүүн бдл миний туйлыг хөдөлгөж бгаа. Би өөрт нь ч хэлдэг та ийм бодолтой бхад гудамжаар нэг буруу бодолтой ялгаварчин авгай нар бол яршиг л бшдээ… Намайг төрүүлсэн эх минь л ийм бодолтой бхад ү.хсэн өнгө мөнгөний хорвоо юм бн дөө л гэж бодож юу ч хиймээргүй болоод тамир тэнхээгүй хүн л бн… Баян бол зусардаж өнчин ядуу бол дээрэлхэх нь зөвхөн гадны хүн ч бишийм бн… Миний ой гутаж бн, би энэ үгийг өөрт нь ч зөндөө хэлсээннн… тэр нзууд нь танай охин солиорч гээд эдгээрийг уншиж өгнө биз. Угаасаа өөрт нь хэлдэг үг!Би энэ постыг устгахгүй угаасаа!!! Яадгийм бүх юм төгс мэт хичээлтээс залхаж бн ядарч бн. Үргэлж хүнийг өөрийн хүслээр блгах гэдэг өөрийнхөөрөө бх гэхээр чи тэгнэ дээ ингэнэ дээ түмний шиьшиг болно доо гэнэ. Түмний шившиг болсон ч яадгийм бэ ер нь хүн ялгана хүн ойлгохгүй амьдрал ч мэдэхгүй ганцараа бхын зовлонг хэзээ ч мэдэхгүй охин нь юугаар дутаглаж гачигдаж явдгийг ч мэдэхгүй хичээгээд л инээгээд явж бхаар энэ болж бгаам чэн гэж хүнийг хэмлэж бдг юу вэ… -Би ганц юм болоход л ингээд постлоод бдг ч хүн биш, өчнөөн олон жил… үнэрээр заримдаа нисээд ү.хчмээр санагдтал аймар хэцүү… Үргэлж үргэлж ёстой үнэхээр ийм бдлд орж үзээгүй хүн мэдкүэ… дандаа л чи стоо тэгнэ дээ ингэнэ дээ гэж бдг амьдрах гээп чадлйнхээ хэрээр үзэж тарж бхад үргэлж сэтгэлийн дарамт болж бдг… аягүй хэцүү… Надад манай ээжийн намайг хүслээрээ байлгах гэхээс гадна хүн ядгаварладаг новшийн зан үнэхээр минмй дурыг гутааж бн. Миний л эх ийм бхад дэлхий дүүрэн ялгаварлагчид хэнд хамаатайн бэ ер нь” -Ү.хсэндээ энэ постонд харамсхйн гай л бшд… төрүүлж өсгөсөн өрийг нь барах гэж ёстой маний барах эд биш аж… хол бвл ерөөл юм бн, би лав хэзээ ч тийм ээж болохгүй. Зөв буруу амьдралаа хүн өөрөө туулж мэдэг гээд л үлпээнн. Ээж аав бүхэн хүүхдээ зөв зүйлд хүргэдэг гэж би бодохгүй байна. гэжээТанд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!