Uncategorized

Анхаар!!! Хятадад ургасан сармис шим тэжээл өгөхөөсөө илүүтэй хор уршиг тарих нь их!

Анхаараарай! Хятад сармис манай зах зээлийг эзэлжээ. Хятадад ургасан сармис шим тэжээл өгөхөөсөө илүүтэй хор уршиг тарих нь их! Нийтлэгч: Лука Сармис нь дархлаа дэмжих, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх болон халдварт өвчний үед үр дүнтэй эмчилгээ болдог гэдгийг бид бүгд сайн мэднэ. Сармис нь аминоксидант бөгөөд зүрх, судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Мөн цусан дахь холестерины хэмжээг багасгах үйлчилгээ үзүүлдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Өөрийн талбай дээрээ сармис тарьж ургуулдаг хүмүүс цөөнгүй – тэд чанартай, элдэв химийн бордоогүй цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ бидний ихэнх нь худалдааны сармис хэрэглэнэ… Сармисны хор уршиг Сармис нь Хятадад ургасан бол шим тэжээл өгөхөөсөө илүүтэй хор уршиг тарих нь ихСтатистик тооноос харахад сармисны зах зээлийн 80 хувийг Хятад эзэлжээ, дэлгүүрийн лангуугаар дүүрэн хятад сармис. Хятад сармис нь цагаан өнгөтэй, барьж үзэхэд хатуу, жингээр хөнгөн бөгөөд муудна гэж бараг үгүй. Яагаад гэдэг нь бүр сонирхол татаад байгаа юм. Хятадууд уг ногоог бусдаас илүү ургуулж сурлаа гэж үү? Хариулт маш энгийн, гэхдээ санаагаар унамаар. Үнэн хэрэгтээ хятадууд сармисаа химийн гаралтай хортой бодисоор бордож байна. Ингэж ургуулсан сармис нь хүний эрүүл мэндэд нэн хортой. Хятад сармис харлаж муудахгүй, ялзрахгүй, удаан хадгалагдана. Бүр гайхалтай байгаа биз? Ийм үр дүнд хүргэхийн тулд сармисыг хлороор боловсруулна. Барааны нүд татам гадаад үзэмж тэдний хувьд маш чухал, харин хамгийн сүүлд – хүний эрүүл мэндэд хортой эсэх асуудал явдаг. Хятад сармис өөр хоорондоо бараг ялгарахгүй. Бүгд нэг өнгийн, сармисны толгой ч тэр нэг адил. Энэ бүхэн эргэлзээ төрүүлж эхэлнэ.Зэрлэг байгальд өөрөө ургасан ургамал ингэж ургана гэж байх уу? Өөрийн хөрсөнд ургасан сармис өвлийн улирлыг арайхийн давдаг – зөв хадгалж чадсан нөхцөлд шүү дээ. Харин Хятад сармис – зуныг дуустал хэвээрээ байсаар л байна. Энэ бол байж болшгүй зүйл, гэхдээ энэ сармисыг химийн аргаар бордсон гэдгийг бүү мартаарай. Ихэнх тохиолдолд малеинийн гидразитоор борддог байна. Гуравдагч оронд экспортоор гаргах гэж байгаа сармисаа хятадууд бромийн метилээр бордоно – сармисанд элдэв хортон шавьж, нян үржихээс хамгаалж байгаа хэрэг. Мөн хятад сармис хэзээ ч ургадаггүй, энэ бас нэг эргэлзээ төрүүлэх шалтгаан болно. Бидний сайн мэдэх сонгино, сармис эсвэл зооринд хэвтээ төмс ургаад байдаг даа. Энэ бол муудаж байгаагийн шинж. Харин хятад сармисанд ийм үйл явц байхгүй, яагаад гэвэл гамма туяагаар боловсруулсантай холбоотой.Хөдөө аж ахуй, газар тариалан бордоо ашиглахгүйгээр явна гэж байхгүй. Гэхдээ зохих хэмжээ хязгаар, нормын дагуу явагддаг. Бордоонд зөвхөн сертификатаар баталгаажсан бодис л хэрэглэнэ, ямар нэгэн хориотой бодис хэрэглэхийг чанд хориглосон зохицуулалт хийгдсэн байна. Хятадууд сармисны ургацаа хурдан авах нь л чухал, тэдэнд юугаар бордож байгаа нь төдийлөн санаа зовох асуудал биш. Жилд хэчнээн хэмжээний сармис экспортод явж байна вэ? Хятадын сармисны экспортын хэмжээ жилээс жилд өссөөр л… Хятад сармис дотоодын ургацаас юугаараа ялгаатай вэ?Хятад сармис маш хөнгөн, маш их. Төгс харагдана, нэг нэгэнтэйгээ ялгагдахаааргүй адилхан. Гадаад үзэмжээр нь ялгах хамгийн гол шинж тэмдэг – үндсийг нь юу ч үлдээлгүй тасдаж авсан байна. Хэрэглэж байгаа хоол хүнснийхээ чанарт анхаарал хандуулаарай. Үүнээс таны амьдралын чанар шалтгаална гэдийг санаж явах хэрэгтэй. Сармисны ач тус хор уршиг бүү болоосой. Хэрвээ та нийтлэлийг хэрэгтэй гэж үзсэн бол найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/227021/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!