Uncategorized

Б.Отгон: “Долоогчдын арми”-ийг жилдээ 350 саяар угжсаар ирсэн нь энэ шүү дээ

Сутай хайрханы тахилгад очсон сайд дарга нарын үнэтэй жийпний цуваа олон нийтийг бухимдуулж байна. Арга ч үгүй.Тэр олон машины үнэ, шатахуун ард түмний татварын мөнгөнөөс гарч байгаа.Учир нь УИХ-ын нэг гишүүн жилдээ 350 орчим сая төгрөгийг “тойрогт ажиллах төсөв” нэрээр улсын төсвөөс авч буй. Дээрээс нь захиалгын хууль үйлдвэрлэж мөнгө авдаг нь нууц биш.Тэдний тансаглалын нэг хэсэг нь дарга дагаж олуулаа далдаганах.Төрийн тахилгад Монгол улсын Ерөнхийлөгч очиж хүндэтгэл үзүүлж болно.Харин түүнийг дагаж далдаганагсад үнэхээр илүүджээ.У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа өөрийг нь дагасан хурган дарга нараа” та нар энд юугаа хийж яваа юм бэ” хэмээн автобусны суудал дээрээс загнаж байсан түүх бий.Энэ удаа Сутай хайрханы тахилгад оролцсон сайд дарга нарыг ингэж загнахгүй тэгээд яасан юм бэ?
Татвар төлөгчдийн мөнгөнөөс жилдээ 350 саяыг авч байгаа гишүүд болон сайдууд энэ солиорлоосоо ичээч.Ядаж онгон дагшин ийм газрын хөрсийг энэ олон машинаар талхалахаас сэтгэл чинь өвдөхгүй байна уу? Ядаж нийт хүн амын 30 хувь нь ядуу,хойч үе нь хичээл сургууль ч үгүй дампуурч байхад энэ улсыг удирдаж яваагийнхаа хувьд зүрх чинь шаналахгүй байна уу? Та нар тансаглах дуртай юм бол түмний мөнгө цуслахын оронд өөрийн чадлаараа амьдраач!!!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!