Uncategorized

Жил орж байгаа үед амьдрах уу, үхэх үү гэдэг нь шийдэгддэг нас учир засал номоо заавал хийлгэж байх хэрэгтэй

1, 13, 25, 37, 49, 61, 73, 85 насан дээр жил ордог. Эдгээр нас нь өөр өөрийн гэсэн онцлогтой.
Нэг насан дээрээ хүн төрдөг учраас амьдрах уу, үхэх үү гэдэг нь шийдэгддэг нас.
13-ны жил тохиолдохоор хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тэр нь газар лустай хамааралтай. Тиймээс 13-ны жил орж байгаа хүүхдийг догшин газар, найр хуримд дагуулж явахгүй байх, эрүүл мэндийг нь анхаарах хэрэгтэй.25-ны жил орж байгаа хүн яг сургуулиа төгсөөд ажилд орох гээд байр сууриа олоогүй явдаг. 25-ны жилийг зурхайн ном дээр “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг тийм орон гаран байдаг жил.
37-ны жил чанга жил. 37-ны жил дээр бие өвдөх, гарз гарах шинж илэрдэг. Мөн энэ жил дээр мэнгэ голлодог учраас хатуу талдаа.
49-ний жилийг зурхайн ном дээр “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөтөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй.61-ний жил нь нэг настай хүнтэй адилхан. Тиймээс үхэх үү, амьдрах уу гэдэг нь шийдэгдэх учраас амь насны тал дээр анхаарч Цэнд зэрэг амь насны номыг уншуулж байх хэрэгтэй.73-ны жил нь 13-ны жилтэй, 85-ны жил нь 25-ны жилтэй ижил байдалтай байна.Хөөрхөн зөөлөн жил Туулай жилтэй хүнтэй учирвал бурхан таныг хамгаалж байна гэсэн үг.
Туулай жилтэй хүүхэд заяавал бурхан таныг хайрлаж байна гэсэн үг.Учир нь Туулай жилтэй хүн гэр бүл, удам судраа муу муухай бүхнээс хамгаалж явдаг сахиус нь байдаг юм. Хэрвээ таны гэр бүлд Туулай жилтэн байдаг бол түүнийг хайрлаж яваарай. Түүнийг илгээсэн бурханд талархаж, залбирч яваарай.Монгол цаг тоололын нэгэн жаранТуулай жилээсТуулай сараасТуулай өдрөөсТуулай цагаас эхэлдэг нь сайн сайхан бүхний бэлгэдэл шүү дээ.
Үүний үр дүнд 2023 оны Туулай жилийг хар туулай жил гэж нэрлэдэг.< Хур Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Л.Амгаланбаатар: -Туулай жил нийт Монголчуудад ээлтэй. Бороо хур, ургац арвинтай жил байна.-1987 оны туулай, 1996 оны хулгана жилтнүүд тусгай засал номтой. -Туулай жилийн хар нохойн ам нь зүүн зүгт байна. -Монголчуудын хувьд эв түнжинг эрхэмлэх нь чухал юм.-Төр засгийн ноёдын хооронд хэрүүл тэмцэл их гарна.
-Ихэс дээдсүүд ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэхэд анхаармаар байна. Эх сурвалж: iToim.mn
Туулай жил …??? ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй

Бар жилтэй хүнтэй учирвал бурхан таныг хамгаалж байна гэсэн үг. Бар жилтэй хүүхэд заяавал бурхан таныг хайрлаж байна гэсэн үг. Учир нь бар жилтэй хүн гэр бүл, удам судраа муу муухай бүхнээс хамгаалж явдаг сахиус нь байдаг юм. Хэрвээ таны гэр бүлд бар жилтэн байдаг бол түүнийг хайрлаж яваарай. Түүнийг илгээсэн бурханд талархаж, залбирч яваарай. Монгол цаг тоолол, нэгэн жаран бар жилээс, бар сараас, бар өдөр, бар цагаас эхэлдэг нь сайн сайхан бүхний бэлгэдэл шүү дээ. Эрлэг номун хаан Дамдинчойжоо сахиус, Лхам сахиус нар адгуус үхэр, луус унаж, Очирваань бурхан, Гомбо бурхан барын нөмрөг хувцастай байдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Муу муухай бүхнийг үхрээр төгсгөж, сайн сайхан бүхэн бараар эхэлдэг нь хорвоогийн жам юм. Бодоод үзээрэй, амжилттай яваа бизнесмэнүүд баячууд яагаад барын дүрстэй том алтан бөгж зүүдэг юм бол.… Бар жил үнэхээр хүчтэй жил. Хийморьтой жил. Орон гэрээ хулгайчаас, худалч хуурамч хүмүүсээс, гал түймрийн болон гэнэтийн осол аваараас байнга хамгаалж явдаг жил. Тууштай, эр зоригтой, эрэмгий, төрөлхийн болохгүй бүтэхгүй бүхний эсрэг тэмцдэг зан чанартай. Удирдах, зохион байгуулах гайхалтай авьяастай,бүтээлч хүмүүс бар жилд л төрсөн байдаг. Бар жилд төрсөн хүн насаараа гэр бүлийнхээ сайн сайхны төлөө явахаар зориулагдсан, программчлагдсан байдаг.Бар жилд төрсөндөө хэзээ ч битгий гутар, бар жилтэн угаас худалч хуурамч хүмүүстэй зам нийлдэггүй юм. Хань ижилгүй, найз нөхөдгүй байх чинь нэг их сонин биш. Тэртээ тэргүй барын дэргэд хүн чанартай хүмүүс л шүүгдэж үлддэг юм. Дэлхийн дөрвөн хүчтэнээс бар, луу хоёр л 12 жилд орсон байдаг шүү. Арслан жил, гарьд жил гэж байхгүй юм даа.Бар жилд төрсөндөө үргэлж баярлаж яв. Муусайн хулгана, үхэр, туулай, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахайг дарангуйлж явах хувь тавилантай байдаг юм аа..???гэнэ шүү, таминь ээ.Надад ч бар жилтэй олон найзууд байдын байна.#copy

Related Articles

Back to top button
error: Content is protected !!