Uncategorized

​Японы иргэний гомдлоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлжээ

“УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн үү” гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гарсаар байгаа юм. Харин Ч.Хүрэлбаатар энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж, хууль хяналтын байгууллага өөрт нь мэдэгдээгүй, тайлбар, мэдэгдэл аваагүй гэж ярьсан. Тэгвэл өнөөдрийн /2022.01.20/ “Өнөөдөр” сонины дугаарт сэтгүүлч Г.Равжаа “Японы иргэний гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэллээ” нийтлэлийг гаргажээ.Тус нийтлэлд “Японы иргэн, Хаан Банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Монгол Улсын хууль хяналтын байгууллагад хандан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгуулах гомдол гаргасан байна. Уг гомдлыг хууль журмын дагуу Монгол Улс дахь өөрийн орны Элчин сайдын яам, манай Гадаад харилцааны яамаар дамжуулан илгээж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаад цөөнгүй хонож буй аж. Тус газрынхан хуулийн хугацаанд гомдлыг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлтэй гэж үзсэн байна” гэж мэдээлжээ.Түүнчлэн, Хаан Банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Монголын хууль хяналтын байгууллагад хандсан гомдолдоо “Ноён Ч.Хүрэлбаатарын хууль бус үйл ажиллагааг шалгуулах тухай” гэж тодотгосон байсан бөгөөд уг гомдлын агуулгыг сэтгүүлч нийтлэлдээ дэлгэрэнгүй дурджээ. Нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!