Uncategorized

Хүүд минь дөрөвхөн сарын нас үлдсэнийг сонсоод хандивын аян эхлүүлсэн

Архаг бөөрний дутагдалд орж, цаашид бөөр орлуулах /гемодиализ/ эмчилгээ хийлгэх боломжгүй болсон И.Тэмүүлэнгийн эмчилгээний зардалд зориулан “Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяныг эхлүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Хандивын аяны талаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Ганзориг ярихдаа “ И.Тэмүүлэн нь 10 настайдаа уг өвчнөөр өвдөж эхэлсэн бөгөөд 24 жилийн турш байнгын эмчилгээ хийлгэж ирсэн байна. Энэ хугацаанд ээжийнхээ нэг бөөрийг шилжүүлсэн суулгасан боловч ажиллагаагүй болсон. Түүний хамгийн сүүлийн найдвар нь Солонгос улсад очиж эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх юм. Энэ мэс заслын зардал нь ойролцоогоор 300 сая вон. Энэ зардлыг босгож, нэг сайхан залууд амьдрал бэлэглээч гэж сайхан сэтгэлт түмэн олон, урлаг соёлынхон та бүхнээсээ хүсэж байна” гэв. И.Тэмүүлэнгийн гэр бүл, найз нөхөд нь хандивын аянд зориулан бууз хийж, үзэг бал, үсний боолт зэргийг борлуулж байгаа аж. И.Тэмүүлэнгийн ээж Ж.Хишиг-Амгалан “Олон түмнийхээ тус дэмийг авахгүй бол бидний хүч хөдөлмөр үнэхээр хүрэхгүй болоод байна. Хүүд минь дөрөвхөн сарын нас үлдсэн гэдгийг сонсоод энэхүү хандивын аяныг эхлүүлсэн. Болдог бол үлдсэн нэг бөөрөө хүүдээ өгчихөөд өөрөө эмчилгээ хийлгээд явъя гэж эмч нарт хэлсэн боловч зөвшөөрөөгүй” гэлээ. И.Тэмүүлэнд туслах хандивын дансны дугаар ХААН банк: 5057901208

Related Articles

Back to top button
error: Content is protected !!