Uncategorized

​Эмч зөвлөж байна: Омикроны үед илрэх зовуурь ба гэрийн эмчилгээ

Омикрон хувилбарын онцлог, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг зөвлөгөө өглөө. Тэрээр “Омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн маягаар явж байгаа боловч иргэдээс зовуурь их байна гэх мэдээлэл ирж байна. Дельта хувилбарын шинж тэмдэг 10 илэрч байсан бол Омикрон хувилбарын шинж тэмдэг 3-5 хоног байна. Омикрон хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгээс танилцуулбал:Нийтлэг илрэх шинж тэмдэг: Халуурах, ханилгах, ядарч сульдах, амт үнэр алдагдах Нийтлэг бус шинж тэмдэг: Хоолой өвдөх, толгой өвдөх, гүйлгэж суулгах, биеэр тууралт гарах Хүнд шинж тэмдэг: Амьсгаадах, цээжээр өвдөх, ухаан санааны байдал алдагдах, биеэр тууралт гарах юм. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах шаардлагатай. Мөн та вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 хувь, хэрэв хоёр тун хийлгэсэн бол 75 хувь, гурав дахь тунг хийлгэсэн бол өвдөх магадлал 35 хувьтай байна.Танд тус хувилбарын халдвар илэрсэн бол гэртээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан халуун цай хоолоо идэж, ууж антибиотик эмчилгээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа. Хэрэв танд аюултай шинж тэмдэг илэрч байгаа бол эмчид хандаж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна” гэлээ. Омикрон хувилбарын гэрийн хяналт, эмчилгээний талаар зөвлөгөөг Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны “Амин-тус” ӨЭМТ Их эмч Б.Ариунзаяа өглөө. Хөнгөн хэлбэрийн эмчилгээ / Насанд хүрэгчид / Хөнгөн хэлбэрээр гэртээ эмчилгээ хийж байгаа насанд хүрэгчид дараах зүйлсийг анхаараарай. Үүнд: -Ихэнх хөнгөн хэлбэрт өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй аяндаа эдгэрнэ-Шингэн зүйл сайн уух, илчлэг, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх -Шаардлгатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах,  өвдөлт намдаах эмчилгээ хийж болно-Дархлааг дэмжих зорилгоор Д амин дэм 4000 ed-ээр өдөрт нэг удаа 14 хоног уух, C амин дэм 1000 мг-аар өдөрт нэг удаа хоолны дараа уух ( 12-оос доош насны хүүхдэд 500 мг-аар уух ) -Өвчин хүндрэх эрсдэлт хүчин зүйл байхгүй буюу хөнгөн хэлбэрийн үед вирусийн эсрэг бэлдмэл антибиотик, даавар эмчилгээг хэрэглэж болохгүйХөнгөн хэлбэрийн үеийн хүүхдийн эмчилгээ Хөнгөн хэлбэрийн үеийн хүүхдийн эмчилгээг та бүхэнд танилцуулж байна. Үүнд:-Ихэнх хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй, аяндаа эдгэрнэ -Шингэн зүйл сайн уулгах ( Өвчтэй үед ердийнхөөс их шингэн уулгах зарчмыг мөрдөх ) -Насанд нь тохирсон хоолоор хооллох ( Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн дагуу )-Витамин С 250-1000 мг хоногт уулгах -Витамин С 250-1000 мг хоногт уулгах-Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах, өвдөлт намдаах зорилгоор ацетоаминофен буюу парацетомол 10-15 мг/кг-аар халуун бууртал зургаан цагаар 1-2 хоног уулгана” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!